АНУ-ын Конгресс: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
[[Файл:US Capitol west side.JPG|thumb|421x421px|АНУ-ын Капитолийн дов дээрх Конгрессын ордон]]
'''АНУ-ын Конгресс''' (англи. United States Congress) - АНУ-ын засаглалын 3 өндөрлөгийн нэг болох хууль тогтоох байгууллага юм. Энэхүү эрх мэдлийг [[АНУ-ын Үндсэн
[[Файл:Seal of the United States Congress.svg|thumb|АНУ-ын Конгрессын бэлэг тэмдэг]]
Конгресс санал өгөх эрхтэй нийт 535 гишүүнтэй: 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай 100 сенатор (муж бүрээс 2 гишүүн), бусад 435 конгрессын гишүүн буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүд (мажоритар системээр сонгогдсон, тойрог тус бүрээс хүн амын тоонд хувь тэнцүүлэн сонгогдсон) байдаг мөн 2 жилийн хугацаатай АНУ-ын төрийн бус нутаг дэвсгэрийг төлөөлдөг санал өгөх эрхгүй өөр 6 гишүүнтэй байдаг байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Сенатын хуралдаан даргалдаг бөгөөд гишүүдийн аливаа асуудлаарх санал хураалт тэнцсэн тохиолдолд санал өгөх эрхтэй байдаг байна. Конгрессын ( Сенат болон Төлөөлөгчдийн танхим) сонгууль хоёр жил тутам явагддаг (Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүн 2 жилд нэг удаа, Сенатын 1/3). Сонгууль тэгш тоотой жил тутам нэгдсэн "Сонгуулийн өдөр" болдог (11-р сарын эхний даваа гаригийн дараах мягмар гаригт) байна.
Мөр 6:
Үндсэн хуулийн 1-р заалтын дагуу конгрессын гишүүд 25 нас, сенаторууд 30 нас хүрсэн байх ёстой, мөн Конгрессын гишүүд 7 жил, сенаторууд 9 жил АНУ-ын иргэн бөгөөд төлөөлж буй мужид амьдарсан байх шаардлагатай. Гишүүдийг хэдэн удаа сонгох ёстой гэсэн хязгаарлалт байхгүй байдаг байна.
Конгресс нь АНУ-ын Үндсэн хуулиар байгуулагдсан бөгөөд 1789 онд анх удаа
Хоёр танхим хоёулаа шууд сонгуулиар сонгогддог. 1913 онд АНУ-ын Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтийг батлахаас өмнө Сенатыг хоёр үе шаттай сонгуулиар сонгодог байсан: эхлээд иргэд муж улсын хууль тогтоох байгууллагуудыг, дараа нь эдгээр чуулганаас сенаторуудыг сонгодог байжээ.
== Конгрессын бүрэн эрх ==
'''Конгресс дараахь эрхтэй'''.
-АНУ-ын санхүү, төсвийн бодлогыг тогтоох;
-Татвар, хураамж, онцгой албан татвар тогтоон ногдуулах;
-Дайн зарлах, улс орныг батлан хамгаалах, улс орны хөгжил цэцэглэлийг хангах;
-АНУ-ын бүрэлдэхүүнд шинэ мужуудыг хүлээн авах;
-Гадаад улстай болон АНУ-ын муж хоорондын худалдааг зохицуулах;
-дээд шүүхээс бусад доогуур шүүх байгуулах;
-үндэсний мөнгөн тэмдэгт гаргах;
-хэмжил зүйн нэгдсэн тогтолцоог бий болгох;
-зэвсэгт хүчин байгуулах;
-патент олгох;
-шуудангийн үйлчилгээ болон засаглалтай холбоотой бусад ажлыг зохион байгуулах эрхтэй.
Үүнээс гадна АНУ-ын Конгрессын эрх мэдэлд нийслэл Вашингтон дахь Колумби тойргийг удирдан захирах асуудал багтдаг байна.
Мөн Конгресс АНУ-ын Ерөнхийлөгч болон Дээд шүүхийн шүүгчийг огцруулах тусгай (импичмент) үйл ажиллагаа явуулах эрхтэй.
|