Жа лам Дамбийжанцан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 95:
[[Ардын хувьсгал]]ын дараа Ардын Түр Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сарын 6- нд Дамбийжанцанд хүргүүлэх тусгай бичгийг үйлдэж түшмэл [[Ц.Хасбаатар|Хасбаатар]] нараар илгээсэн байна. Уг бичигт, Дамбийжанцанг баруун хязгаарын монголчуудыг хамгаалан тохинуулах их түшмэлийн тушаалд тохоон тавьсныг мэдэгдэж, Баруун хязгаарын цэргийг захирах жанжны яам байгуулж хамаарсан нутгийн харьяат нарын залуу идэр эрчүүдээс сонгон суулгаад дотоодын аливаа хэргийг цэргийн хуулиар таслах боловч басхүү ард олны амийг дэмий дуусгахгүй өөрийн амь мэт хайрлан өршөөвөөс зохих ба зодож занчих зэрэг хүнд эрүүгээр ард олныг зовоохгүй байхыг онцлон анхааруулсан байдаг. Мөн түүнчлэн Ардын Түр Засгийн Газраас Дамбийжанцанд түмэн ардын зовлон зүдгүүрийг аль болохоор хамгаалан амар жаргалангийн үйлсэд зүй зохисоор жолоодон, Дөрвөд, Засагт хан, Танну, Урианхайн аймгуудаас болох зохих аргаар цэрэг элсээж дайчлан баруун хязгаар дахь олон монголчуудыг боолчлон дарлаж бүхий цагаан намын орос ба тэдний цэрэг түшмэл жич, халдаар ирсэн оршин суугаа гамин иргэдийг шүүрдэн сөнөөж цэвэрлэн газар орон юугаан амар тайван болгохын төлөө чармайн хичээхийг тушаасан байдаг.
Ардын Түр Засгийн Газраас хүргүүлсэн уг бичгийг Дамбийжанцан хүлээн аваад хариу өгсөн эсэх нь тодорхойгүй боловч тэрбээр Ардын хувьсгалыг талархан угтаагүй нь мэдээж биз ээ. Харин зарим нэгэн дам мэдээгээр бол тухайлбал Улиастайн [[сайд Ламжав]]аас Намын Төв хороонд бичсэн захидлаас үзвэл Дамбийжанцан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч “найрлын гэрээ” гэгчийг байгуулах аястай байжээ.
 
<br />
 
==Жа ламыг устгасан нь==
Жа ламын балмад харгис, овжин зальхай, шунаг сувдагт монголчууд нийтээрээ дургүй байсны сацуу тэрбээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх бололцоо олдвол баруун монголд бяцхан боловч хаант улс байгуулж өөрөө эзэн суух гэсэн олон жилийн санаархлаа огт орхиогүй ба ялангуяа баруун өмнө хязгаарын хэд хэдэн хошууны ардаас өөртөө шавь болгож [[Ганьсу муж]]ид дагаар орсон зэрэг нь Ардын засгийн бодлогод илэрхий сөргөлцөх болсныг харуулдаг. Түүний энэхүү байдалд эгдүүцсэн Ардын засгийн газрын шийдвэрээр Дотоодыг Хамгаалах Газрын дарга [[Дашийн Балдандорж]]оор удирдуулсан тусгай хүмүүс болох цэргийн дарга [[Нэрингийн Дугаржав]], [[Дамирангийн Нанзад]], бага даргын сургуулийн цэрэг [[Даш]] хэмээн алдаршсан Дашзэгвэ, цэрэг [[Дамдингийн Содномдаржаа]], [[Манинбуугийн Лувсандамба]], дуугүй хэмээх цэрэг [[Даваа]] нарыг илгээж тусгай үйл ажиллагаа явуулан Дамбийжанцанг устгасан. Тэд нар Жа ламын хүрээнд ирсэн боловч түүний хамгаалалт маш нарийн чанд, өөрөө маш их сонор сэрэмжтэй байсан тул урьдчилан түүнийг сайд болгоно гэж хууран өөрсдийн байрласан гэрт ирүүлсний дараа сэрэмж алдуулан гэнэдүүлж буудаж алсан. Энэ ажиллагаанд Нанзад баатар биечлэн оролцож, түүнийг буудан алсан байна.
 
Монголын Баруун хязгаарт суурьшин газар нутаг таслан авч, ард иргэдийг үймүүлж хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн халимаг Дамбийжанцанг Монгол Улсын Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох гэж байгаа тухай цуурхал тарааж, туслагчийн хүчээр “Жа ламтан”-ы өөрийнх нь сонорт хүргэжээ.
 
Дараа нь гүн С.Ламжав, Дилав хутагт В.Жамсранжав нараар “Таныг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал Засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал бичүүлэн хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Н.Дугаржав, Д.Нанзад, Х.Сандуйжав, цэрэг Д.Даваа, Д.Содномдаржаа, Даш, М.Лувсандамба нарыг бараа бологчоор дагуулан Маажинсан уулнаа очиж, Дамбийжанцанд хэд хэдэн удаа бараалхаж, бэлэг сэлт өгөх зэргээр сэжгийг арилган, итгэлийг олсны эцэст үүргээ амжилттай биелүүлжээ.
 
Засгийн газар, Бүх цэргийн зөвлөлөөс 1922 онд Дамбийжанцанг устгахаар гаргасан шийдвэрийн дагуу “нууцаар хядан сөнөөхөөр битүүлэг хэрэглэл бэлтгэх аргыг зүйлчлэн хэлэлцээд”, оролцох хүн хүчин, хүлээх үүрэг, явах зам, цаг хугацаа зэргийг нарийвчлан төлөвлөсөн байна. Энэхүү цэрэг-тагнуулын арга хэмжээний төлөвлөгөөнд Улиастайн сайд гүн Лхамжав, Дилав хутагт Жамсранжав, Засгийн газрын ба Бүх цэргийн зөвлөлийн төлөөний сайд бэйс Н.Дугаржав, хороон дарга Нанзад, Засгийн газрын төлөөний түшмэл бөгөөд ерөнхий дарга Д.Балдандорж нар тус тусын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
 
==Жа ламыг устгасны дараах үйл явдал==