Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 31:
Далай лам тэргүүтэй шарын шашныхан Монгол цэргийн сэтгэл, санаа, оюун ухааныг мохоох элдэв шашны дэг ёслолуудыг үйлдсэн боловч цогтой, золбоотой Халх Монголын дайчин цэргүүдээс мянган бурхадаараа хүрээлүүлээд ч хувь тавилангаасаа зайлах аргагүйг ойлгон тэр үеийн Монголын бас нэгэн хүчирхэг аймаг асан Дөрвөн Ойрадын холбооноос тусламж эрэлхийлсэн байна.
 
Монголын нэг том ноён Халхын Автай сайн ханы дүү Түмэнхэн ноён (хожмийн сайн ноён хан аймгийн өвөг) Монгол Далай ламаа өмгөөлөн Түвдэд цэрэглэн орсон боловч үймээн дарагдан, Далай лам үхсэн байсан тул түүний шарилын ажилд 10,000 лан мөнгө өргөн буцсанаас [18,28x] харахад Потала ордноос авахуулаад өдий төдий Түвдийн сүм хийдүүд тэр цаг үед баригдсан нь тохиолдол биш аж. Эндээс Монгол орны буян, заяаны хүчээр энэ ордон, сүм хийдүүд босжээ гээд хэлэхэд хилсдэхгүй. Харин өглөгийн эзэн болсон өгөөмөр сэтгэлтэй Монгол орон нь ядууран буурсаар хорьдугаар зууны эхээр шавар, гуулин бурханы цуглуулгатай, Монгол бичиг үсгээ гадарладаг хүн ховор мөртлөө энгийн хүн байтугай лам нар нь ч өөрсдөө ойлгодоггүй Түвд тарнийг хэн хүнгүй сайн цээжилсэн үндэстэн болж хувиржээ.
 
Халхын улс төр, угсаатны нэгдлийг хадгалах гэж Махасамади Цэцэн хан Шолой нь Түшээт ханыд зориуд очиж шашны тэргүүн тодруулах ажлыг зохион байгуулсан гэх. Тэр хоёр ч удаа Түшээт ханыд зорин очиж түүний жирэмсэн хатнаас хүү төрвөл Халхын шашны тэргүүн болгохыг зөвлөсөн байна. Тиймээс өөрийнхөө “гэгээн” цолыг Занабазарт өгсөн гэдэг. Цэцэн хан Шолойн нь тэр үед нүүрлэж байсан харийн түрэмгийлэл заналхийллээс болгоомжлон энэхүү үйлдлийг хийсэн юм.
 
Монгол орныхоо тусгаар тогтнолд ихэд санаа зовж байсан нь илэрхий. Тухайлбал: Лигдэн хутагт хааны хатан болон хүү Эжээ хонгорыг Манжуудад олзлогдохоос аврах гэж Халхад ирүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Өвөр Монголын Сөнид, Авга зэрэг аймгуудыг өөртөө дагаар оруулан тэр үеийн Манжийн хааны цолтой адилхан Гэгээн цэцэн хан гэж өргөмжлүүлснээрээ Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар сөрж байв. Сөнид аймгийг хатган Манжийн эсрэг босгон улмаар Халхын хангуудтайгаа хамтран Манжийн эсрэг Сөнидийн Тэнгис ванг өмгөөлөн байлдсан байна. Чухам иймээс өрсөлдөгч феодал Түшээт ханд буулт хийн түүнийг дэмжин Халхын улс төрийн нэгдлийг хадгалахыг илүүд үзсэн аж. Тэр үед Засагт ханыхан аль хэдийнээ Халхад хамгийн анхны хувилгаан Жалханзыг 1634 онд тодруулчихсан байлаа. Мөн тэд өөрсдийгөө Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүний удмын хувьд Халхыг захирах ёстой гэсэн үзэлтэй байсныг сөрж төв Халхын Түшээт ханыг дэмжсэнээрээ Шолой сэцэн хан алсыг харсан ажээ. Тэд өөр зуураа үйл ажиллагаагаа нэгтгээд зогсоогүй Ойрадуудтай холбоо тогтоон 1640 онд Ойрадын нутагт Халх, Зүүнгар, Халимаг ноёдуудын чуулган зохион байгуулав.
 
Петр хааны шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу 1719 онд Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай Жон Белл (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.