Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
#[[Төвд]]өөс Богд [[Зонхов]]ын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг
Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй. Гэхдээ аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсэн байна. Түүний зэрэгцээ нэгэн онцлог нь энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий Буддизм бүрэлдэн тогтсон билээ.
 
== Төвөдийн шарын шашны Монгол дахь бодлого ==
1642 он гэхэд Хошуудын Гүүш хаан Төвөдийг бүрэн илбэн тохинуулж, захиргаандаа оруулснаар хаан ширээнд нь заларчээ. Улмаар түүхэн дэх хамгийн авьяаслаг Далай лам гэгдэх V Далай лам Лувсанжамцыг (1617-1682) Төвөдийн шашны тэргүүнд өргөмжилснөөр Төвөд болон Монгол оронд шарын шашин хэмээх Төвөдийн буддизмын нэгэн урсгал бүрэн ноёрхож эхлэв. Гэвч Гүүш хаан буюу Төрбайх хашир хүний хувьд Төвөдийн зарим том хийдийн лам нарыг Богд цолоор өргөмжлөн Далай ламыг “хэмжээнд нь барих” арга хэмжээ авч байсан байна. Тэд дотоод асуудлаа шийдсэн болохоор гадаад асуудалдаа зав гаргав. Тэр үед мандан хүчирхэгжиж байсан Манж дай чин гүрэнд уулаасаа хүчтэнийг дагадаг уламжлал ёсоороо сээтэн хаяж, мөн өглөгийн эзэн болсон Монгол оронд төвөдүүд “хараа” тавьж байлаа. Учир нь шарын шашныхны бичдэгээр өглөг буяны эзэн болсон монголчууд нь тэдний орлогын хамгийн том эх булаг, цэрэг улс төрийн хамгаалалт нь байсан билээ. Баяжиж хүчирхэгжсэн шарын шашин 1645 оноос алдарт Потала ордон мэтийн том төслүүдийг хэрэгжүүлж V Далай ламыг нас барснаас арваад жилийн хойно дуусгажээ. Ер нь Төвөдийн буддизм баяжиж хүчирхэгжсэн нь монголчууд энэ шашинд орсонтой салшгүй холбоотой. Харин Монгол орноос өргөл барьц нэртэй асар их баялаг гадагшаа урсаж эхэлснээр монголчуудын ядуурал, доройтлын гол эх үүсвэрүүдийн нэг болсон юм.
 
 
=== Халхад шажин дэлгэрсэн нь ===
Line 24 ⟶ 28:
 
Далай лам тэргүүтэй шарын шашныхан Монгол цэргийн сэтгэл, санаа, оюун ухааныг мохоох элдэв шашны дэг ёслолуудыг үйлдсэн боловч цогтой, золбоотой Халх Монголын дайчин цэргүүдээс мянган бурхадаараа хүрээлүүлээд ч хувь тавилангаасаа зайлах аргагүйг ойлгон тэр үеийн Монголын бас нэгэн хүчирхэг аймаг асан Дөрвөн Ойрадын холбооноос тусламж эрэлхийлсэн байна.
 
Монголын нэг том ноён Халхын Автай сайн ханы дүү Түмэнхэн ноён (хожмийн сайн ноён хан аймгийн өвөг) Монгол Далай ламаа өмгөөлөн Түвдэд цэрэглэн орсон боловч үймээн дарагдан, Далай лам үхсэн байсан тул түүний шарилын ажилд 10,000 лан мөнгө өргөн буцсанаас [18,28x] харахад Потала ордноос авахуулаад өдий төдий Түвдийн сүм хийдүүд тэр цаг үед баригдсан нь тохиолдол биш аж. Эндээс Монгол орны буян, заяаны хүчээр энэ ордон, сүм хийдүүд босжээ гээд хэлэхэд хилсдэхгүй. Харин өглөгийн эзэн болсон өгөөмөр сэтгэлтэй Монгол орон нь ядууран буурсаар хорьдугаар зууны эхээр шавар, гуулин бурханы цуглуулгатай, Монгол бичиг үсгээ гадарладаг хүн ховор мөртлөө энгийн хүн байтугай лам нар нь ч өөрсдөө ойлгодоггүй Түвд тарнийг хэн хүнгүй сайн цээжилсэн үндэстэн болж хувиржээ.
 
Петр хааны шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу 1719 онд Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай Жон Белл (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.
 
==Эх сурвалж==