Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар гэвш Лувсанчүлтэм]], [[Зава Дамдин]] гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:
#[[Хүннү гүрэн|Хүннү гүрнээс]] [[Уйгур улс]] хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе
#[[Чингис хаан]]аас [[Тогоонтөмөр хаан]] хүртлэх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт
#[[Төвд]]өөс Богд [[Зонхов]]ын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг