Очирын Дашдэлэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Дашдэлэг
 
Мөр 17:
 
==Намтар==
'''''Очирын Дашдэлэг''''' ''1896 онд төржээ. Тэрээр одоогийн Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн тийш орших Алтанбулагийн ойролцоо, “Улаан бургас” хэмээх газар ядуу ард Очирын гэр бүлд мэндэлжээ. Түүний ээж Баяр дуу хууранд дуртай нэгэн байсан учир О.Дашдэлэг 7 настайгаасаа эхлэн ээжийнхээ авч өгсөн бага гарын шанз хөгжмөөр тоглож сурчээ. 1920 оны үед Дашдэлэг Нийслэл хүрээнд ирж суурьшсан ба энэ үед тэр шанз, ёочин, хуучир, лимбэ хөгжим тоглодог болсон байлаа. Удалгүй тэрээр Хүрээний хөгжимчидтэй танилцаж, хамтран хөгжимдөх болжээ. Тэр бол Д.Ишдулам, Б.Алтангэрэл, С.Түвдэн, Д.Түдэв нарын зэрэг манай алдартай хөгжимчид байсан юм. О.Дашдэлэг ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлэн шинэ засаг төрийн суртал ухуулгын ажилд идэвхийлэн оролцохдоо дуулж, хөгжимдөж авьяас билгээ хөгжүүлж байв. Ардын дуу, хөгжмөөр голчлон хөгжимдөж, дуулж сурсан тэрээр цаг үеийн шаардлагаар бусдад зааж сургах ажлыг мөн эхлүүлсэн байна. 1930-д онд Улсын төв театр байгуулагдахад О.Дашдэлэг хөгжимчнөөр ажиллав. Тэр 1930-1940-д оны үед Б.Ефремов, Берлин-Печникова, Б.Смирнов нарын зэрэг орос багш нараар ноот заалгасан нь түүний уран бүтээлийн замналд шинэ үеийг нээж өгсөн байна. О.Дашдэлэг нь 50 гаруй жил шинэ цагийн монголын хөгжмийн урлагийн тайзнаа амьдрахдаа олондоо алдартай шавь нарыг төрүүлж байсан юм. С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Г.Жамьян, Базаррагчаа, Мядагбадам, Ж.Чулуун, Дашдулам гээд түүний шавь нар монголынхоо хөгжмийн урлагийг хүний дайтай авч явж, дэлхийд сурталчилж байсан гавьяатай билээ. БНМАУ-ын Ардын жүжигчин цолыг 1948 онд хүртжээ.  ''
7 настайгаасаа хөгжим сонирхож 8,9 нас хүрэхдээ шанз хөгжмөөр сайн тоглодог болсон байна. 1920 он гэхэд шанз, ёочин, хуучир зэрэг хөгжим тоглодог болж тэр жилдээ хүрээнд ирж суурьшин олон сайн хөгжимчидтэй танилцжээ. Дашдэлэг хувьсгалын эхэн үеэс эхлэн шар, хар феодлын харгис бурангуй дэглэм, харийн түрэмгийллийг шоглосон хошин ший жүжигт тоглон, дуулж эхэлж.
 
==Алдартнуудын Багш==