Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
||
Мөр 83:
==Хань улсын эсрэг дайн==
МЭӨ 200 онд Модун 400,000 цэргээр (Оросын судлаач Л.Н.Гумилёвын тооцоогоор бол 30,000-40,000 цэрэг) өмнө зүгт оршиж байсан Хань улс руу довтолжээ. Модун урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. Модун Хань улс руу улам цөмрөн довтлохдоо Хань улсын хилийн Май цайзыг дайран эзэлж, түүнийг хамгаалж байсан Хань улсын цэргийн жанжин Хань Синийг буулган авч өөрийн талд орууллаа. Хань улсын хаан Лю Бан үүнийг сонсоод 320,000 цэрэг дайчлан Модуны эсрэг хөдөлжээ. Лю Бан цэргийнхээ магнайн ангиа удирдан давшиж Модуны цэрэгтэй тулалдав. Модун ялагдсан дүр үзүүлж
Энэ явдлын тухай "Ши цзи"-д "Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над (Лю Бан өөрийгөө хэлж байна) захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм... Гаоди (Лю Бан хааны өргөмжилсөн нэр) хаан Лю Цзинг элчнээр илгээн, хааны ургийн гүнжийг шаньюйд яньчжи болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсон" хэмээн тэмдэглэжүхүй. Энэ явдал Хүннү гүрний сүр хүчийг улам тодоор харууллаа. ==Сүүлчийн аян дайн==
|