Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 33:
 
== Төрийн эрхийг авсан нь ==
Модун хэрхэн шаньюйн суудалд суусан тухай эртний Хятадын Хань улсын түшмэл Сыма Цянийн бичсэн "Ши цзи" ("Түүхэн тэмдэглэл") хэмээх түүхийн сурвалж бичгийн "Хүннүгийн шастир" гэдэг 110-р бүлэгт

"Түмэн шаньюй Маодунь гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигаас нь отгон хүү төрөхөөр Маодунийг зайлуулахын тул Юэчжи нарт барьцаанд өгсөн. Юэчжи нарт Маодунь очмогц Түмэн тэднийг довтлоход Маодунийг тэд алахаар завдсан. Гэтэл Маодунь тэдний сайн морийг хулгайлан унаж буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгосон. Маодунь дуут сум хийгээд, морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж "Дуут сумыг харвасан зүг рүү цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна" гэж тушаасан. Маодунь шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаа харваагүй хүний толгойг авсан. Удалгүй Маодунь сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харваагүй, ингээд харваагүй хүний толгойг авсан. Маодунь жаахан азнаж байгаад хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь маш айн, харваж зүрхлээгүй. Маодунь бас л тэдний толгойг авсан. Дахиад бас анд явж байхдаа шаньюйн сайн морь уруу дуут сумаа Маодунь харвахад бараа бологчид нь цөм харвасан. Ингээд Маодунь бараа бологчдоо ашиглаж болохыг мэдсэн. Хожим нь Маодунь эцэг Түмэн шаньюйг даган ан хийхдээ дуут сумаа Түмэн уруу харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюйг харвасан. Ингээд Маодунь хойд эх, дүү, өөрт нь захирагдах гээгүй түшмэдийг цөмийг алаад өөрөө шаньюй болжээ" хэмээн бичсэн байдаг.
 
==Хүннү гүрнийг байгуулсан нь==