Тогоонтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Reverted Visual edit
Мөр 25:
== Бага нас ==
 
Тогоонтөмөр 1320 оны 5 сарын 25-нд хожмын [[Хүслэн хутагт хаан]]ыг [[Цагаадайн улс]]ын нутаг [[Эмиль]] гол орчим байхад ахмад хүү нь болон төржээ. Эх нь түрэг угсааны [[харлуг]] аймгийн [[Маалайдай хатан]] байв. 1329 оны 1 сард Хархорумын хойно хаан сууж, цэрэг удирдаж, нийслэл Дайду хот очиж байсан. Тус оны 8 сарын үед Онгучат гэх газар эцэг нь өөрийн эх өөртэй дүү Төвтөмөрийн түшмэл Элтөмөрт [https://mgmklub.co/ slot] хорлогдож үхсэн. Уг явдлаас хэдхэн хоногийн дараа [[Төвтөмөр заяат хаан|Төвтөмөр]] авга нь хаан болсон. 8 настай Тогоонтөмөрийг Фэнвэй ван хэмээн өргөмжилсөн.
 
Заяат хаан, Тогоонтөмөрийг [[Гуулин улс]]ын [[Чэжү арал]] руу цөллөгт явуулсан гэх буюу эс бөгөөс 1330 онд [[Бабуша хатан|Бабуша]] хатныг хилсээр алуулахад солонгос вангийн удмын ноёны хатан болсон Дарамбалын охин Будшир оргуулсан, тэнд эцэг хааных нь солонгос хатан Ки Ван-гү асарч байв гэх нь бий. Удалгүй [http://layananbri.id/ slot] Заяат хаан, түүний хатан [[Будшир хатан|Будшир]] нар «Тогоонтөмөр Хүслэн хутагт хааны хүү биш» гэж худал бичиг үйлдэж Чэжүгээс Гуанши руу шилжүүлж байжээ.<ref>Ч.Содбилэг "Монголын Их Юань улсын түүх" УБ., 2010</ref>
 
1332 онд Заяат хаан өөрийн түшмэл [[Элтөмөр|Элтөмөрт]] хорлогдоод, улсын хэргийг түүний бэлэвсэн хатан Будшир, [[Яньтөмөр]] сайд нар шийдэх болов. Заяат хааны «Хүслэн ахын хүүг хаан болгоорой» гэсэн захиас ёсоор Тогоонтөмөрийн дүү Ринчинбалыг хоёр сар гаруй хаан суулгажээ. Энэ хооронд Тогоонтөмөрийг алс холоос залж авчирах 40 хоногийн хугацаанд Ринчинбал, хаан суусан. Гэтэл Тогоонтөмөр ирсэн ч, Элтөмөр сайд татгалзсаар 6 сар улс хаангүй байв. Эцэст нь Элтөмөр үхсний дараа, Тогоонтөмөрийг хаан сууринд залсан.