Монгол доллар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit Advanced mobile edit
No edit summary
Мөр 25:
 
== Бага болзоот ==
Бага болзоот гэж нэрлэгдсэн мөнгөн тэмдэгтийг түүхэнд [[Барон Унгерн]]ий мөнгө гэж алдаршсан. Учир нь Барон Унгерны Азийн морин дивизийг зэвсэг хэрэгслээр хангахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай болсноор богино хугацааны [[Бонд|өрийн бичиг]] гаргах болсон нь '''Бага болзоот''' юм. Облигац гэсэн орос үгийг болзоот гэж орчуулсанаар бага болзоот гэх нь богино хугацаатай өрийн бичиг гэсэн утгийг илэрхийлж байв. Тухайн үеийн Сангийн яамны сайд, [[чин ван]] [[Лувсанцэвээн|Г.Гомбожавын Лувсанцэвээн]] [[Богд хаан|Богд хаанд]] [[Олноо өргөгдсөн|Олноо өргөгдсөний]] 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган ''"Засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай”'' мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа ''“уг хүссэн ёсоор болгогтун"''<ref name=":0">“МонЦаМэ” тойм сэтгүүл. 2013. № 04</ref> гэж зөвшөөрчээ.
 
Гэвч бага болзоотыг Бароныг 3 сарын 21-нд Хүрээнээс гарч явснаас хойш 1 сарын дараа 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл 6 сарын хугацаатай гаргасан. Ингэхдээ жилийн 6%-ийн хүүтэйгээр гарган, төлбөрийг нь 1923 онд төлж дуусгасан байна.