Мандухай сэцэн хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 62:
<br/>Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би}} гэж хэлжээ хэмээн тэмдэглэгдсэн нь буй. Энэ нь "Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг" хэмээгдэн судлагдан үлдсэн байна.
 
Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргийн үгээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндэлсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг [[Чингис хаан]], эш хатан [[Бөртэ үжин]] нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмад хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг [[Хасар|Хавт Хасар]]ын алдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой.
 
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох “Асараху” ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь бэлэвсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авъя гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг даган нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавихад хүрчээ.
Мөр 91:
 
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдэглэсэн байдаг ажээ.
 
==Гэр бүл==