Тува: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 54:
 
== Түүх ==
Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Увс аймгийн Улаангомд суулган тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна. 1911 онд Монгол Манжаас салснаар Тува 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргасан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс Туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх оролдлогод саад хийж байв. 1944

1921 оны дундуур Зөвлөлт Оросын дэмжлэгтэй Тувагийн хувьсгалчид Тува улсын үндэсний бүрэн эрхт байдлыг тунхаглах шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Танну-Тува Ард Улс байгуулагдав. Үндсэн хууль, туг, төрийн сүлд, алтны нөөц, төсөв баталж ЗХУ болон БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргаж байжээ.

1926 оноос хойш - Бүгд Найрамдах Тува Ард Улс болсон. Тус улсыг 1924 онд ЗСБНХУ, 1926 онд БНМАУ хүлээн зөвшөөрсөн ч Туваг өөрийн нэг хэсэг гэж үздэг Хятад болон дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй байжээ.

1944 оны 8-р сарын 17-нд Тувагийн удирдагч Салчак Тока ТувагийнТува парламентийгУлсын 8-р Бага хурлыг нууцаар хуралдуулж ЗХУ-нын бүрэлдэхүүнд Туваг оруулах шийдвэр гаргажээгаргаж ЗХУ-ын Дээд Зөвлөлд хандсан байна. Энэ хуралдаан ямар нөхцөлд явагдсан нь одоо болтол тодорхойгүй байдаг. [[Хорлоогийн Чойбалсан|Х.Чойбалсан]] Тува Оростой нэгдсэнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Монголын тал Саяны нурууг эртнээс монголчуудын нутаглаж байсан нутаг, туваг монгол үндэстний нэг хэсэг гэж үзэж байв. Тувачууд нь хэлний хувьд монгол, түрэг холимог харин соёлын хувьд үндсэндээ монгол соёлтой ард түмэн юм. Зөвлөлтийн зарим эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж нотлохыг оролдож байсан бөгөөд [[Тува хэл бичиг|тува хэл]] монгол, түрэг хэлний аль алинийх нь нөлөөнд бүрэлдсэн тул шинэ дүрэм зохиож тува хэлнээс монгол үгийг шахан гаргах, тувачуудыг монгол үндэстнээс холтгох үйл явц харьцангуй хялбар явагдсан байна. Энэ үйл ажиллагаа 1944 оноос хойш эрчимтэй өрнөжээ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оноос Тувад Оросоос салан тусгаарлах үзэл хүчтэй өрнөсөн байна.
 
1978 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсоноос хойш анх удаа Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Тува Улсын Үндсэн хууль батлагдсан байна.
 
1980-аад оны сүүл, 1990-ээд оноос Тувад Оросоос салан тусгаарлах үзэл хүчтэй өрнөсөн байна.
 
2001 оны тавдугаар сарын 6-ны өдөр бүх нийтийн санал асуулгаар батлагдсан Үндсэн хуульд тусгаар тогтнолын тухай огт дурдаагүй бөгөөд орос, тува хэлний эрхийг тэгшитгэсэн. Мөн 2001 оны Үндсэн хуулиар Бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг цуцалж, бүс нутгийн тэргүүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн томилсон Засгийн газрын дарга байхаар тусгасан байна.
 
== Газар зүйн тойм ==