"Дөрвөлжин булш"-ны өөр хувилбарууд

No edit summary
 
 
==Тархац==
Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв, зүүн хэсэг, Буриадын бүх нутаг, [[Эрхүү муж]]ийн өмнөд хэсэг ([[Ангар мөрөн]]д цутгадаг Уда, [[Бирюса]] голуудын эхээс [[Байгаль нуур|Байгал нуур]]ын хойд эрэг хүртэл), [[Бүгд Найрамдах Тува Улс|Тува]]гийн зүүн тал, [[Өвөр Байгалийн хязгаар]]ын өмнөд нутаг ([[Амар мөрөн]] хүртэлх нутаг), [[Өвөр Монгол]]ын ихэнх нутаг, Хятадын баруун хойд хэсэгт ([[Наньшаний нуруу]] хүртэл буюу [[Цинхай]] мужийн хойд хил [[Ганьсу]] мужтай залгаж байгаа хэсэг хүртэл) тархжээ . Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн зарим хэсэг баруун аймгууд руу нүүн суурьшиж байжээ. Харин баруун аймгуудад байсан [[хиргисүүр]]ийн соёлын хүмүүсээс цөөн хэсэг нь зүүн тийш мөн Буриад руу нүүсэн нь дөрвөлжин булшныханд уусчээ. Иймээс хиргисүүр, дөрвөлжин булшны соёлын тархалт зах хэсгээрээ давхцдаг.
 
Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.
141,230

edits