Солонгос хэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 23:
'''Солонгос хэл''' нь [[Солонгос үндэстэн|солонгос үндэстний]] эх хэл бөгөөд уг хэлийг Солонгосын хойгт орших [[Бүгд Найрамдах Солонгос Улс]], [[Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс]] болон [[БНХАУ]]-ын [[Гирин муж|Гирин аймгийн]] Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог (цаашид ЯБСҮӨЗТ) болон Чан Бай Солонгос үндэстний өөртөө засах оронд албан ёсоор хэрэглэнэ.
 
Өмнөд Солонгосын засгийн газар "Хангуг о" хэмээдэг байхад Хойд Солонгост "Жосеон о" гэж нэрлэнэ. Дэлхий даяар 77 сая гаруй хүмүүс хэлэлцдэг гэсэн судалгаа бий бөгөөд 75 сая гаруй ярилцагч нь [[Солонгосын хойг|Солонгосын хойгт]] аж төрж байна. Солонгосын хойгоос бусад газарт буюу БНХАУ (гол төлөв ЯБСҮӨЗТ) болон хуучны [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлт холбоот улсад]] багтаж байсан орнууд(гол төлөв [[Сахалин]], [[Узбекистан]], [[Казахстан]]) амьдарч байгаа солонгос үндэстэн, солонгос угсаатай хүмүүс уг хэлээр ярилцаж байна. 
 
Өгүүлбэр зүйн хувьд [[Алтай хэлний язгуур|алтай язгуурын хэлүүдтэй]] адил SOP бүтэцтэй. Хэл шинжлэлийн хувьд [[залгамал хэл]] юм. 
 
Түүхэндээ [[япон хэл|япон]] болон [[вьетнам хэл|вьетнам хэлний]] адил [[хятад үсэг]] буюу ханз хэрэглэж байсан бөгөөд хятад хэлнээс орж ирсэн [[харь үг]] үгсийн санд орж ирдэг . Орчин үед Хангуль буюу [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] өдөр тутамдаа хэрэглэж байна.
 
Түүхэн ба орчин цагийн хэл шинжлэлийн үүднээс солонгос хэлийг тусдаа бүлэг хэмээн үзэх болов. Мөнхүү солонгос хэлний уг гарваль хаана үүссэнийг мэдвээс Манжуурын хавьцаа үүссэн гэж таамагладаг.
 
== Түүх ==
Өвөг солонгосжуу хэлнээс эртний солонгос хэл, эртний солонгос хэлнээс дундад үеийн солонгос хэл, дундад үеийн солонгос хэлнээс орчин цагийн солонгос хэл түүхэн явцад хувьсан бий болжээ.
 
МЭ-ий 1-р зуунд, өвөг гурван улсын үед хятадын дүрс бичиг буддизмын шашинтай цуг солонгост орж ирцгээв. Дүрс бичгийг солонгосчууд өөрийн анхдагч бичиг үсгээ болгон ханжа(угтаа ханз) гэж нэршүүлэн авсны дараа олон төрлийн авианы бичгийн тогтолцоо зохиогдсоныг дурдалтай. Үлгэрлэвэл: идү, күгьёл, хьянчал. Язгууртан дээдэс ханжаг бичиж уншиж сурдаг бөгөөтөл энгийн ард бичиг үсэггүй туйлын харанхуй байсан.
 
15-р зуунд Сэжөн хаан одоогийн бидний мэдэдөнөөгийн хангул үсгийг боловсуурсан ажээ. Тэр бээр "хятад дүрс үсэг манай солонгосынсолонгос хэлэнд үлэмж үл тохирч, бичлэг ихтэй, энэ нь сурахад тээр болж байна" хэмээн үзэн зохиосон. Хунминчонум гэгч хэлний зүйн бичигт хангулыг боловсруулснаа эмхэтгээд, нийтэд түгээнгүүт Солонгос даяар тархан, хүн ард сурч эхэлсэн билээ. Тухайн үедээ энэ хангулыг "эмсийн бичиг" хэмээн шоовдорлон, ханжаг "жинхэнэ бичиг" гэж дээдэддээдсүүд үзсээр байв. Үүнтэй зэрэгцэн төрийн албан хэрэг цөмийг хангулаар бичдэг болсон ба ард түмэн ханжа мэдэхгүй тул нийтэд сонсгох зарлиг бичгийг хангулаар тэмдэглэх болжээ. 16-р зуун гэхэд солонгосын бараг бүх давхаргын хүмүүс, зарцас, ихэс нар хангулд нэвтэрч боловоржээ. 17-р зуунд бичиг үсэг мэдэгчид туйлын дээд түвшиндээ хүрсэн бөлгөө. Одоо цагт солонгосчууд ханжаг хэрэглэхгүй ба шаардлагатай зарим тохиолдолд ханжаг ашигланаашигладаг байна.
 
Хятан хэлэнд монгол ба түнгүс хэлэнд байдаггүй ч, солонгосынхтой адил олон үгс бий. Үүнийг цаашдаа судалбал зохино.