Казахын дээрэмчид: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
б 202.126.90.31 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ. Tag: Rollback |
No edit summary |
||
Мөр 1:
'''Хасагийн дээрэмчид''' гэдэг нэр нь [[Монгол улсын баруун хязгаарын хил]]ийг 1910-1950 онд зөрчин [[зэвсэгт дээрэм]], [[аллага]] хийх ба [[цэргийн тагнуул]],
Хасагууд 1910-1913 онуудад [[Богд
[[Ардын хувьсгал]] ялж, [[БНМАУ]] байгуулагдсанаас хойш [[Монгол]]ын баруун хязгаар болон өмнөд хилийн дагуу эрх ямбаа алдсан [[тайж]] язгууртан [[лам]] нар зэвсэгт дээрмийн бүлэг болох [[баартагчин]] нарыг зохион байгуулж, дээрмийн халдлага хийх болсон байна. Энэхүү баартагчингуудтай хасагууд хамтран дээрэм хийж байжээ. Энэ үед хил хамгаалалт нь цөөн тоотой хилийн харуулаар хамгаалагдаж байсан сул талыг ашиглан эдгээр дээрэмчид нутгийн гүн рүү чөлөөтэй нэвтрэн дээрэм хийдэг байжээ. Энэ үед хасагууд ийм хүнд нөхцлийг далимдуулан дахин идэвхжиж зэвсэглэсэн дээрэм тонуул хийж байсан ба [[хилийн харуул]] руу хүртэл заримдаа халдаж байжээ. Ингэж хасагийн дээрэмчид 1930-д онд дахин гарч ирсэн байна. Үүний эсрэг хилийн цэргийг хүч нэмэгдүүлэх болон [[тусгай отряд]] үүсгэн тэмцэх замаар хасагийн дээрэмчдийн үйлдлийг таслан зогсоож байсан бөгөөд 1940-д онд [[Дорнод аймаг]]т байрлаж байсан [[Монголын ардын хувьсгалт цэргийн морьт хороо]]г Баруун хязгаарын [[Бодонч]]ид татан аваачиж байрлуулснаар хасагийн дээрэмчдийн халдлага нэг хэсэг зогссон байна.▼
▲[[Ардын хувьсгал]] ялж, [[
1940-1950 онд Шинжаанд гарсан [[Зүүн туркестаны бүгд найрамдах улс]] байгуулах зорилго бүхий зэвсэгт бослогуудын үед Шинжаанаас гаралтай [[Оспан батыр|Оспан]] хэмээх нэгэн хасагуудын зэвсэгт бүлгийг зохион байгуулан Хасагийн тусгаар улсыг байгуулахаар тэмцсэн байна. Энэ үед хасагийн дээрэмчид дахин идэвхжсэн байна. Оспан нь улмаар олон талтай хувирамтгай бодлого барьж байсан бөгөөд 1946 оноос эхлэн [[хятад]]ын [[Гоминдаан]]ы талд бүрэн орж, түүний даалгаврыг биелүүлж эхэлсэн байна. Оспаны удирдсан хасагийн дээрэмчид нь Монголын баруун хязгаарын хилийг байнга зэвсэглэн цөмөрч дээрэм тонуул аллага хийхээс гадна гоминдааны даалгавраар хилийн цэргийн байрлал, тоо, хүч, хил хамгаалалтын байдлыг тагнах, хилийн цэргийн харуулыг довтлох, амьд хил барих зэрэг цэргийн тагнуулын даалгаварыг биелүүлж байснаас гадна гоминдааны цэрэгтэй хамтран БНМАУ-ын хил рүү цөмрөн байлдаан хийж байсан байна. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авч хилийн цэргийн хүчийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдээс өөрийгөө хамгаалах морьт отрядуудыг зохион байгуулах, цэргийн агаарын хүчний хэсгийг татах зэрэг арга хэмжээ авснаас гадна хил хамгаалалтыг чангаруулж хасагийн дээрэмчдийн эсрэг шат дараалсан операци явуулсаны үр дүнд хасагийн дээрэмчдийг бут цохин хилийн тайван байдлыг хангасан түүхтэй.
Line 14 ⟶ 17:
*[[Хил дээр]] Монголын уран сайхны кино.
*Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж
[[Ангилал:Монголын түүх]]
|