Цахар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 15:
}}
[[Файл:John-Tallis-1851-Tibet-Mongolia-and-Manchuria-NE.jpg|thumb|Цахарын байршил 1851 он]]
'''Цахар''' ([[Монгол бичиг|мо.б.]] ''čaqar'') — 14-17-р зууны үеийн нөлөө бүхий [[монгол угсаатан|монгол]] [[аймаг]], зүүн монголын нэгэн [[түмэн]], өдгөө олонхид нь тоо бүртгэл алдарч гээгдсэн [[ястан]]. Цахар ястны хэлэлцэх монгол хэлний аялгууг [[цахар аялгуу]] гэх бөгөөд монгол хэлний [[халх аялгуу|халх]], [[ордос аялгуу|ордосыг]] бас багтаасан төв аялгуунд хамаатуулж ойлгоно. [[Батмөнх даян хаан]] улсаа зургаан түмэн болгон өөрчлөн байгуулсны нэг түмэн нь цахар байсан. Түүнээс хойших [[Лигдэн хаан|Лигдэн]] хүртэлх хаад бүгдээр цахар нутагт сууж, цахар түмнийг өөрийн гараар эзэн мэдэж байжээ. [[Манж үндэстэн|Манжид]] цахар түмэн эзлэгдсний дараа цахараас манж хааны гэр бүлд бэр буусан нь цөөнгүй. 1636 онд цахарын Могулай Баатар босч тэмцээд дийлдэн аргагүйн эрхэнд албат иргэдийн хамт говийг туулан Хотогойдын Алтанханд дагаар орсон байна. Уурсаж хаширласан [[Энх Амгалан хаан]] Цахарын хуучин зохион байгуулалтыг өөрчилж [[Хаалган]]д аваачаад, чуулгантай болгохын оронд өөрийн цэргийн шууд захиргаанд байх [[цахар найман хошуу]]г байгуулжээ. [[Чин улс|Чингийн]] цэрэг [[Зүүнгар улс|Зүүнгарыг]] буулган авсны дараа 1758 онд [[Шинжаан]]ы [[Или]] руу харуулын албанд цахаруудаас нүүлгэсэн. Тэдний үр сад өдгөө [[торгууд]], [[өөлд]]тэй цуг [[Бортал тойрог|Бортал]]д суудаг. 1911 онд [[Богд хаантХаант Монгол улсУлс]] байгуулагдахад Шинжаанаас [[Сумъяа бэйс]] ардаа дагуулан [[Оросын Хаант Улс|Оросоор]] дамжин явсаар [[Ар Монгол]]д ирж, шинэ тулгар [[Монгол Улс]]даа хүчээ өргөжээ. [[Хиагт]]ын баруунтаа газар авсан тэднийг [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгийн]] цахарууд гэдэг.
 
==Хошуу, сум ==