Эсэн тайш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 1:
{{Хаан|name='''Эсэн хаан'''|title='''Монголын хаан'''|reign=1452-1454|full name=Чоросын Эсэн|date of birth=1407 он|date of death=1454 он|predecessor=[[Тайсун хаан]]|successor=[[Махагүргис хаан]]|queen=[[Жимэс хатан]]<ref>Монгол улсын түүх. УБ., 2002. т.123</ref>|consort=[[Махтум ханим]]|issue=[[Хоргудан]], [[Өштөмөр]]|father=[[Тогоон тайш]]|religion=[[Бөө мөргөл]]|royal house=[[Чорос]]|dynasty=[[Умард Юань]]}}
 
'''Эсэн тайш'''({{mongolUnicode|ᠡᠰᠡᠨ ᠲᠠᠢᠱᠢ}}) хаан нь [[Тайсун хаан]]ы ерөнхий сайд байсан [[Ойрад]]ын Тогоон тайшийн хүү бөгөөд 1407 оны улаагчин гахай жил төржээ. Тэрбээр XV зууны дундуур Алтан ургийг алан хядах замаар төрийн эргэлт хийж, Монгол, Ойрадыг нэгтгэн төрийн эрхийг гартаа авч, 1452 оны хар бичин жилд бүх Монголын хаан хэмээгдэхийг хичээжээ. Гэвч түүнийг Монголын хаан гэж хэн ч зөвшөөрөөгүй юм. Мин улстай хамгийн чадварлаг тэмцсэн ([[Тумугийн тулалдаан]]) их жанжин гэгддэг. [[Алтан ураг|Алтан ургийн]] удамтай биш учир язгууртнууд түүнийг удалгүй түлхэн унагажээ. 1455 оны хөхөгчин гахай жилд алагджээ.
 
Line 25 ⟶ 27:
Гэвч Мин улсын хүсэн хүлээж байсан Монголын дотоод зөрчил 1452 оноос нэн хурцадсан нь хааны залгамжлагч хан хүүг тоггоох явдлаас үүдэлтэй байв. Эсэн тайш энэ үед хаан ширээнд далдуур санаатай байсан Тайсун хааны дүү [[Агваржин жонон|Агваржин жононг]] талдаа татан, хааныг хавсайдан устгаж, хаан ширээг булаан авсан байна.
 
Эсэн тайш тухайн цагийн Монголын төрийн алтан ургийн үе залгамжилдаг ёсны эсрэг эргэлт хийсэн нь өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулгарсан нь мэдээж юм. Тэрбээр 1453 оны өвөл Монголын их хааны ширээнд сууж, '''Их Юань улсын Тэнгэрлэг Богд хаан''' (大元天盛大可汗) гэж өөрийгөө өргөмжлөн тунхаглав. Тэрбээр хаан болоод төрийн албан тушаалыг зохистой хуваарилаагүйн улмаас удалгүй түүний шадар дайчин түшмэд нь гомдож хорсох болжээ. Тухайлбал хааны их түшмэл, баруун гарын чинсан '''[[Баатууд|Баатадын]] [[Алагтөмөр]]''' болон зүүнгарын чинсан '''[[Асуд|Асудын]] [[Хатантөмөр]]''' хоёр нэг өдөр Эсэнд бараалхаж: "Эсэн чи бүх монголын их хаан суув. Угийн тайш цолоо маньд өгөөч" гэхэд "Би цолоо хүүдээ өгчээ" гэж хариулахад, тэд: "Алагтөмөрийн баатраар, Хатантөмөрийн хатуу зоригоор, Абдура сэцэний аргаар Ойрад Монголын төрийг авч хаан суув чи. Ганц чиний хүч бий бил үү" гэж эрс хэлээд гарч одсон байна. Улмаар тэд Эсэнгийн эсрэг бослого гаргахад, Эсэн гэнэдэн дийлдэж зугтан явсаар Монголын нэгэн[[Бөх дайчиндСорсун|бөх Сорсуны]] хөвгүүн Борбугийн гарт хээр алагджээ.
 
Ийнхүү Монголын Тайсун хаан, Ойрадын Тогоон, Эсэн тайш нарын хамтын чармайлтаар бий болсон Монголын улс төрийн нэгдэл нь тун охор хугацаатай хэврэг байсан нь Эсэн тайш төрийн эргэлт хийж бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн хаан ширээг булаан авсан үеэс илэрч, нийт Монголчуудыг туйлдуулах болов. Гэвч Эсэн Монголын тархай бутархай байдлыг түр арилгаж, улс төрийн нэгдлийг бий болгоход оруулсан хүчин зүтгэл, хувь нэмрийг түүх сударт нааштай үнэлж зарим сурвалжид "дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн" гэж тэмдэглэжээ.