Жалайр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
X-XIII зуунд Жалайр нь дотроо 10 гаруй овгийг багтаасан томоохон аймаг хэлбэрээр, [[Хамаг Монгол|Монгол ханлигийн]] дотор [[Онгу боол|онгу боолд]] тооцогдон багтаж байсан. X-XI зуунд [[Хянганы нуруу]], [[Хэрлэн гол|Хэрлэн голын]] дагуу нутаглаж байгаад [[Хятан улс|Кидан улсад]] шахагдснаар, XI-XIII зууны хооронд хойшилж [[Хэнтийн нуруу]], [[Онон гол|Онон]], [[Хэрлэн гол|Хэрлэн]] голуудын сав газраар нутаглаж байсан бололтой. Улмаар Монголын байлдан дагуулалтаар нэг хэсэг нь Ил хаант улс, Цагадайн улс, Юань улсын нутагт тус тус очиж суусан бол үлдсэн хэсэг нь монгол нутагт суух болсон.
 
XIV-XVIII зууны үед Монголд үлдсэн жалайрууд бусад Монгол аймгуудын дотор хуваагдан сарниж, овгийн байдалтай болжээ. [[Монгол Улс|Монгол Улсын]] [[Халх]] ястан бүрэлдэхэд голлон жалайрууд их оролцсон байдаг. Харин [[Өвөр Монгол|Өвөр Монголын Өөртөө Засах Орон]]д [[Хасар|Хасарын]] угсааны ноёдын захирсан цөөн тооны жалайрууд нь [[Жалайд хошуу]] болж, эдүгээ [[Тонляо хот|Тунляо]], [[Хянган аймаг|Хянган аймагт]] тархсан.
 
Харин Монголын эзэнт гүрний үед [[Цагаадайн улс|Цагаадайн Улс]], [[Ил Хаант Улс|Ил Хаант Улсад]] очсон байдаг. Тэдгээр улсууд нь XIV зууны дунд үеэс бутран сарниснаар тус тус газраа үлдэж хоцорсон. Цагадайн улс, Өгэдэйн улсаас үлдсэн цөөн тооны хэсэг жалайрууд нь [[Казахстан|Казахстан улсад]] '''Жалайыр''' нэрийн дор үлдсэн байдаг.