Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
||
Мөр 41:
==Дорнод Ху нарын эсрэг дайн==
Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлж Хүннүг өдөөн хатгаж байгаад дайн гаргаж бут цохин доройтуулах зорилгоор дараалан элч илгээж Түмэн шаньюйн мянган газрын гүйдэлтэй сайн морь болон хатныг нь гуйсанд Модун өгчээ. Дорнод Ху нарын зүгээс гурав дахь удаа элч илгээхдээ Хүннү, дорнод Ху хоёр улсын хилийн дагуу байсан хүн амьтангүй нутгийг өгөхийг гуйжээ. Тэр үед хоёр улс хоорондоо довтлолцохгүйн баталгаа болгон хоосон зурвас газар бий болгож, тэнд хэн нь ч нутаглах эрхгүй байдаг байсан аж. Модун үүнийг сонсоод ихэд хилэгнэж, дорнод Ху нарыг довтлон бут цохиж эрхэндээ оруулжээ. Модун дорнод Ху нарыг хэрхэн эрхэндээ оруулсан тухай "Ши цзи"-д "Маодунь ширээнд суух үед дорнод Ху нар хүчирхэг болон мандаж байв. Эцгийгээ алаад Маодунь ширээнд суусныг дуулаад тэд Маодуньд элчин ирүүлэн Түмэн шаньюйд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морийг нь авъя гэж гуйхад түшмэдтэйгээ эелдэхэд "Мянган газрын гүйдэлтэй хүлэг бол Хүннүгийн эрдэнэ, өгч болохгүй" гэж тэд цөм хэлжээ. "Хөрш орноосоо нэг морь харамлаад айлсан тогтнож болох гэж үү?" гээд Маодунь өдөрт мянган газрын гүйдэлтэй морио дорнод Ху нарт өгчээ. Жаахан азнаж байгаад дорнод Ху нар Маодунь айж байна гэж бодоод элчин ирүүлэн шаньюйн нэг яньчжиг авъя гэж хэлүүлэхэд мөн л шадар хүмүүстэйгээ эелдэхэд "Дорнод Ху нар найрсаг ёс мэдэхгүй болохоор яньчжийг авах гэж байна. Тэднийг довтлогтун" гэж хилэгнэн хэлэхэд Маодунь "Хөрш орноосоо нэг эм хүн харамлаад айлсан тогтнож болох гэж үү?" гээд хайртай яньчжигаа дорнод Ху нарт өгчээ. Дорнод Ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ. Тэдний хооронд хүн нутагладаггүй 1
==Юэчжи нарын эсрэг дайн==
|