Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 53:
==Сүүлчийн аян дайн==
 
Хань улсыг Хүннү улсын хараат болгосны дараа Модун баруун зүгт анхаарах боллоо. Түүний учир нь Юэчжи нар Хүннүд ялагдсан ялагдлынхаа хариуг авахаар дараагийн дайнд шаргуу бэлтгэж байвбайжээ. Тиймээс Модун Юэчжи нартай хийх дайнд бэлтгэж, тэдний зүгт тагнуул, туршуулуудыг илгээж байдлыг тандуулахаас гадна Юэчжи нарын Хань улстай холбоотон болох оролдлогыг тухай бүрт нь таслан зогсоож байлаабайв. Энэ үед Хань улсын дотоодод бослого дэгдэж байлаа. Бослогыг Хань Син толгойлж байв. Модун Хань Синийг дэмжиж, түүний бие даасан байдлыг Хань улсад хүчээр тулган зөвшөөрүүлэв. Энэ үед Юэчжи нар Хүннү улсын эсрэг дайтаж эхэлсэн тул Модун баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд оржээ. Хань Синий бослого улам эрч хүчээ авч Хань улсыг мөхлийн ирмэг дээр хүргэсэн тул Хань улс Хүннүгийн эсрэг дайтаж зүрхэлсэнгүй. МЭӨ 178 онд Лю Бан нас барж, түүний бэлэвсэн хатан Лю Хоу төрийн эрхийг атгав. Лю Хоу хатан Хүннү улсын анхаарал баруун зүгт төвлөрснийг ашиглаж Хань Синийг хэлэлцээр хийе хэмээн нийслэлдээ хуурч авч ирээд амийг нь хороожээ. Энэ үед Хүннүгийн баруун сянь ван Хань улс руу довтолж, хилийн мужийг нь түйвээж дээрэмдээд буцжээ. Модун үүнийг сонсоод баруун сянь ванг баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд явуулж шийтгээд тэр даруй Хань улсад элч илгээж хоёр улсын найрамдлын гэрээг зөрчсөн баруун сянь ванг баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд явуулснаа мэдэгдээд хоёр улсын найрамдлыг хэвээр байлгахыг хүссэн байна. Хань улсын Лю Хоу хатан Хүннүгийн эсрэг дайтах бодолтой байсан боловч Хүннү улсын цэргийн хүчнээс эмээж Модуны хүсэлтийг хүлээн авав. Хүннү улсын Юэчжи нартай хийсэн дайн эцэст нь ялалтаар дуусаж, Юэчжи нарыг Тэнгэр уул хүртэл түрж, Кангюй, Ферган хавийн 96 хот улсуудыг эрхэндээ оруулж, тэднээс албан татвар авах болов. Энэ аян дайны тухай "Ши цзи"-д "Хүннү өрнө зүгт Кангха (Канцзюй), Фергана (Давань) хавийн орнуудаас алба авч, өмнө зүг Цян нартай харилцаж байна... Баруун газрын орнууд цөм доройтон унаж, Хүннүгийн эрхшээлд оров. Хүннү олон орныг эзлэн улам хүчирхэг боллоо" гэж өгүүлжээ. МЭӨ 174 онд Модун шаньюй Хань улсад илгээсэн захидалдаа "Баруун сянь ванг шийтгэж баруун зүг Юэчжи нарын эсрэг явуулав. Тэнгэрийн ивээлээр цэрэг, дарга нарын лагшин тунгалаг, агт морь тарган тул надад Юэчжи нарыг устган буулгаж авах завшаан олдов. Би Лоуфань, Үсүнь, Хүзе болон тэдний 26 эзэмшлийг номхотгоод, бүгд Хүннүд дагаар оров. Ийнхүү нум татагч бүх ард түмэн нэгэн гэр бүл болов" гэж мэдэгджээ.
 
==Хань улсын талаарх бодлого==