Билгэ хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
Мөр 14:
Могиляныг хаан болох үеэр Түрэгийн улс төрийн байдал тогтворгүй байлаа. Түрэг-Огузын их дайнд Түрэг ялсан ч Уйгурын Эльтебер 716/717 онд, Огузууд 717 онд [[Тан улс]] руу нүүсэн явдал Билгэд том цохилт болжээ. Тэр Тоньюкукийг буцааж албанд нь дуудаж, зөвлөгөөг нь дагаж үлдсэн овог, аймгуудыг хураав. Дараа нь Тан улсыг дайлахаар төлөвлөсөн ч Тоньюкук “дөнгөж хураасан цэрэг эрсийг бүү оролд, дахин бутарч магад” гэж хоригложээ. 718 оны 1-2 сард Билгэ элч илгээж Тангийн хааныг амрыг эрэв. Тан улс харин Түрэгийг нэгмөр бутцохихыг төлөвлөж хил дагуу 3 бум цэрэг хуралдуулжээ. Билгэ хаан 718-719 онд дорно зүгт [[Татаби]]-г дайлж, өрнө зүг рүү [[тудун]] [[Ямтар|Ямтарыг]] илгээж [[Харлуг|Карлукыг]] довтлов. Ингэж дорно, өрнө зүгээс ирж болох аюулыг хаан газар нутгаа ч тэлжээ.
 
Үүний хариуд Тан улс, [[Басмал]], [[Кидан үндэстэн|Кидан]], [[Кумоси]] мөн Түрэгээс зугтагсад, [[Капаган|Капаганы хаан]]ы хүү [[Мо тегин]], хааны ургийн [[Билгэ тегин]] зэрэг язгууртныг нэгтгэж шинэ эвсэл байгуулж Түрэгийг довтолж эхэлжээ. Билгэ хаан, [[Тоньюкук]], [[Куличур]] нар цэргээ хоёр хувааж түрүүлж довтолж ирсэн Басмилийг бут ниргээд [[Бешбалык]], Кечин (Кэсэн буюу Лянчжоу)-ий зүгт сөрж довтлон эвслийг хүчийг задалж Тангийн төлөвлөгөөг нурааж чадав. 721 онд Тан улстай эвссэн Кидан, Татабыг довтолж хариугаа авчээ. Хойтон жил нь Тан улсыг цэрэглэв. Үүнээс хойш бараг 733 он хүртэл бараг арван хоёр жил Түрэг улс том дайн хийгээгүй юм.
 
== Гэр бүл ==