Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 49:
==Хань улсын эсрэг дайн==
МЭӨ 200 онд Модун 400 000 цэргээр (Оросын судлаач Л.Н.Гумилёвын тооцоогоор бол 30 000-40 000 цэрэг) өмнө зүгт оршиж байсан Хань улс руу довтолжээ. Модун урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. Модун Хань улс руу улам цөмрөн довтлохдоо Хань улсын хилийн Май цайзыг дайран эзэлж, түүнийг хамгаалж байсан Хань улсын цэргийн жанжин Хань Синийг буулган авч өөрийн талд орууллаа. Хань улсын хаан Лю Бан үүнийг сонсоод 300 000 цэрэг дайчлан Модуны эсрэг хөдөлжээ. Лю Бан цэргийнхээ магнайн ангиа удирдан давшиж Модуны цэрэгтэй тулалдав. Модун ялагдсан дүр үзүүлж, зугатжээ. Лю Бан түүний хойноос хөөж, их цэргээсээ тасарсан байна. Модун үүнийг ашиглан Пинчен хотын дэргэд гэдрэг эргэж, Лю Баны цэргийг бүслэн авчээ. Хань улсын цэрэг долоон хоногийн турш эсэргүүцэн байлдсан боловч Хүннү нарын бүслэлтээс гарч чадсангүй. Энэ үед их цэрэг нь нэгэнт тулалдааны газарт хүрэлцэн ирсэн боловч эзэн хаан нь бүслэлтэнд орсныг мэдээд тулалдаанд орж зүрхэлсэнгүй. Лю Бан Модун шаньюйд найрамдлын гэрээ байгуулах санал тавив. Хань улсын тусламжийн цэрэг ирж байсан, мөн
==Сүүлчийн аян дайн==
|