Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 33:
 
== Төрийн эрхийг авсан нь ==
Модун хэрхэн шаньюйн суудалд суусан тухай эртний Хань улсын түүхч түшмэл Сыма Цяны бичсэн "Ши цзи" (Түүхэн тэмдэглэл) хэмээх түүхэн сурвалж бичгийн "Хүннүгийн шастир" гэдэг 110-р бүлэгт "Түмэн шаньюй Маодунь гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигаас нь отгон хүү төрөхөөр Маодунийг зайлуулахын тул Юэчжи нарт барьцаанд өгсөн. Юэчжи нарт Маодунь очмогц Түмэн тэднийг довтлоход Маодунийг тэд алахаар завдсан. Гэтэл Маодунь тэдний сайн морийг хулгайлан унаж буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмтийн дарга болгосон. Маодунь дуут сум хийгээд, морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, "Дуут сумыг харвасан зүг рүү цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна" гэж тушаасан. Маодунь шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаа харваагүй хүний толгойг авсан. Удалгүй Маодунь сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харваагүй, ингээд харваагүй хүний толгойг авсан. Маодунь жаахан азнаж байгаад хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь маш айн, харваж зүрхлээгүй. Маодунь бас л тэдний толгойг авсан. Дахиад бас анд явж байхдаа шаньюйн сайн морь уруу дуут сумаа Маодунь харвахад бараа бологчид нь цөм харвасан. Ингээд Маодунь бараа бологчдоо ашиглаж болохыг мэдсэн. Хожим нь Маодунь эцэг Түмэн шаньюйг даган ан хийхдээ дуут сумаа Түмэн уруу харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюйг харвасан. Ингээд Маодунь хойд эх, дүү, өөрт нь захирагдах гээгүй түшмэдийг цөмийг алаад өөрөө шаньюй болжээ" хэмээн бичсэн байдаг.
 
==Хүннү гүрнийг байгуулсан нь==
Мөр 41:
==Дорнод Ху нарын эсрэг дайн==
 
Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлж Хүннүг өдөөн хатгаж байгаад дайн гаргаж бут цохин доройтуулах зорилгоор дараалан элч илгээж Түмэн шаньюйн мянган газрын гүйдэлтэй сайн морь болон хатныг нь гуйсанд Модун өгчээ. Дорнод Ху нарын зүгээс гурав дахь удаа элч илгээхдээ Хүннү, дорнод Ху хоёр улсын хилийн дагуу байсан хүн, амьтангүй нутгийг өгөхийг гуйжээ. Тэр үед хоёр улс хоорондоо довтлолцохгүйн баталгаа болгож,болгон хоосон зурвас газар бий болгож, тэнд хэн нь ч нутаглах эрхгүй байдаг байжээ. Модун үүнийг сонсоод ихэд хилэгнэж, дорнод Ху нарыг довтлон бут цохиж, эрхэндээ оруулжээ. Модун дорнод Ху нарыг хэрхэн эрхэндээ оруулсан тухай "Ши цзи"-д " Маодунь ширээнд суух үед дорнод Ху нар хүчирхэг болон мандаж байв. Эцгийгээ алаад Маодунь ширээнд суусныг дуулаад тэд Маодуньд элчин ирүүлэн Түмэн шаньюйд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морийг нь авъя гэж гуйхад түшмэдтэйгээ эелдэхэд "Мянган газрын гүйдэлтэй хүлэг бол Хүннүгийн эрдэнэ, өгч болохгүй" гэж тэд цөм хэлжээ. "Хөрш орноосоо нэг морь харамлаад, айлсан тогтнож болох гэж үү?" гээд Маодунь өдөрт мянган газрын гүйдэлтэй морио дорнод Ху нарт өгчээ. Жаахан азнаж байгаад дорнод Ху нар Маодунь айж байна гэж бодоод элчин ирүүлэн шаньюйн нэг яньчжиг авъя гэж хэлүүлэхэд мөн л шадар хүмүүстэйгээ эелдэхэд "Дорнод Ху нар найрсаг ёс мэдэхгүй болохоор яньчжийг авах гэж байна. Тэднийг довтлогтун" гэж хилэгнэн хэлэхэд Маодунь "Хөрш орноосоо нэг эм хүн харамлаад айлсан тогтнож болох гэж үү?" гээд хайртай яньчжигаа дорнод Ху нарт өгчээ. Дорнод Ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ. Тэдний хооронд хүн нутагладаггүй 1000 гаруй газар эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто (хилийн хэрмийг нэрлэх үг) болон нутаглана. Дорнод Ху нараас элчин ирж "Танай, манай хоёрын хил болох оутогийн цаад талд эзэнгүй нутаг байна. Та нар түүнд хүршгүй, бид авъя" гэж хэлэхэд Маодунь түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь "Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно" гэхэд Маодунь маш хилэгнэн "Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно" гээд, өг гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, дорнод Ху нарыг гэнэт довтолжээ. Дорнод Ху нар урьд нь Маодунийг басамжлан, бэлтгэлгүй байв. Маодунь цэрэг толгойлон довтлон очиж, ихээр цохин, дорнод Ху нарын ванг алаад, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авчээ" хэмээнгэж дурджээбичжээ.
 
==Юэчжи нарын эсрэг дайн==
 
Модун дорнод Ху нарыг бут цохиж, эрхшээлдээ оруулах үед Юэчжи нар Хүннүгийн баруун талд орших Үсүнь улс руу довтолж, бут цохиход Үсүнь улсын ван Хүннүгийн нутагт зугатан оров. Юэчжи нар түүнийг хөөсөөр Хүннүгийн нутагт цөмрөн орж, Үсүньчүүдтэй тулалдаж эхэлжээ. Модун үүнийг сонсоод шууд баруун зүг рүү аян дайн хийж, Юэчжи нарыг бут цохин Хүннүгийн нутгаас гаргасан бөгөөд цааш довтолж, Юэчжи нарт алдсан Хүннүгийн Алтайн нуруу хүртэлх нутгийг эргүүлэн авч, Юэчжийн зарим нутгийг эзлэн авчээ.
 
==Хань улсын эсрэг дайн==
 
МЭӨ 200 онд Модун 30000400 000 цэргээр (Оросын судлаач Л.Н.Гумилёвын тооцоогоор бол 30 000-40 000 цэрэг) өмнө зүгт оршиж байсан Хань улс руу довтолжээ. Модун урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. Модун Хань улс руу улам цөмрөн довтлохдоо Хань улсын хилийн Май цайзыг дайран эзэлж, түүнийг хамгаалж байсан Хань улсын цэргийн жанжин Хань Синийг буулган авч, өөрийн талд орууллаа. Хань улсын хаан Лю Бан үүнийг сонсоод 300000300 000 цэрэг дайчлан Модуны эсрэг хөдөлжээ. Лю Бан цэргийнхээ магнайн ангиа удирдан давшиж Модуны цэрэгтэй тулалдав. Модун ялагдсан дүр үзүүлж, зугатжээ. Лю Бан түүний хойноос хөөж, их цэргээсээ тасарсан байна. Модун үүнийг ашиглан Пинчен хотын дэргэд гэдрэг эргэж, Лю Баны цэргийг бүслэн авчээ. Хань улсын цэрэг долоон хоногийн турш эсэргүүцэн байлдсан боловч Хүннү нарын бүслэлтээс гарч чадсангүй. Энэ үед их цэрэг нь нэгэнт тулалдааны газарт хүрэлцэн ирсэн боловч, эзэн хаан нь бүслэлтэнд орсныг мэдээд тулалдаанд орж зүрхэлсэнгүй. Лю Бан Модун шаньюйд найрамдлын гэрээ байгуулах санал тавив. Хань улсын тусламжийн цэрэг тоогоорирж давуубайсан, мөн түүний холбоотон болсон Хань Син ирэхгүй удсан тул Модун Лю Баны гэрээ байгуулах саналыг хүлээн авч, Хүннү, Хань улсын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бие, биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Мөн Хань улс Хүннү улсад жил бүр алба өгч байхаар болжээ. Энэ явдлын тухай "Ши цзи"-д "Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над (Лю Бан өөрийгөө хэлж байна) захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм... Гаоди (Лю Бан хааны өргөмжилсөн нэр) хаан Лю Цзинг элчнээр илгээн, хааны ургийн гүнжийг шаньюйд яньчжи болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсон" хэмээн тэмдэглэжүхүй. Энэ явдал Хүннү гүрний сүр хүчийг улам тодоор харууллаа.
 
==Сүүлчийн аян дайн==
 
Хань улсыг Хүннү улсын хараат болгосны дараа Модун баруун зүгт анхаарах боллоо. Түүний учир нь Юэчжи нар Хүннүд ялагдсан ялагдлынхаа хариуг авахаар дараагийн дайнд шаргуу бэлтгэж байв. Тиймээс Модун Юэчжи нартай хийх дайнд бэлтгэж, тэдний зүгт тагнуул, туршуулуудыг илгээж, байдлыг тандуулахаас гадна Юэчжи нарын Хань улстай холбоотон болох оролдлогыг тухай бүрт нь таслан зогсоож байлаа. Энэ үед Хань улсын дотоодод бослого дэгдэж, байлаа. Бослогыг Хань Син бослогыг толгойлж байв. Модун Хань Синийг дэмжиж, түүний бие даасан байдлыг Хань улсад хүчээр тулган зөвшөөрүүлэв. Энэ үед Юэчжи нар Хүннү улсын эсрэг дайтаж эхэлсэн тул Модун баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд оржээ. Хань Синий бослого улам эрч хүчээ авч, Хань улсыг мөхлийн ирмэг дээр хүргэсэн тул Хань улс Хүннүгийн эсрэг дайтахыгдайтаж зүрхэлсэнгүй. МЭӨ 178 онд Лю Бан нас барж, түүний бэлэвсэн хатан Лю Хоу төрийн эрхийг атгав. Лю Хоу хатан Хүннү улсын анхаарал баруун зүгт төвлөрснийг ашиглаж, Хань Синийг хэлэлцээр хийе хэмээн нийслэлдээ хуурч авч ирээд амийг нь хороожээ. Энэ үед Хүннүгийн баруун сянь ван Хань улс руу довтолж, хилийн мужийг нь түйвээж дээрэмдээд буцжээ. Модун үүнийг сонсоод баруун сянь ванг баруун зүгт Юэчжи нарын эсрэг дайнд явуулж, шийтгээд тэр даруй Хань улсад элч илгээж, хоёр улсын найрамдлын гэрээг зөрчсөн баруун сянь ванг баруун зүг рүү илгээж,зүгт Юэчжи нарын эсрэг дайнд мордуулснааявуулснаа мэдэгдээд хоёр улсын найрамдлыг хэвээр байлгахыг хүссэн байна. Хань улсын Лю Хоу хатан Хүннүгийн эсрэг дайтах бодолтой байсан боловч Хүннү улсын цэргийн хүчнээс эмээж, Модуны хүсэлтийг хүлээн авав. Хүннү улсын Юэчжи нартай хийсэн дайн эцэст нь ялалтаар дуусаж, Юэчжи нарыг Тэнгэр уул хүртэл түрж, Кангюй, Ферган хавийн 96 хот улсуудыг эрхэндээ оруулж, тэднээс албан татвар авах болов. Энэ аян дайны тухай "Ши цзи"-д "Хүннү өрнө зүгт Кангха (Канцзюй), Фергана (Давань) хавийн орнуудаас алба авч, өмнө зүг Цян нартай харилцаж байна... Баруун газрын орнууд цөм доройтон унаж, Хүннүгийн эрхшээлд оров. Хүннү олон орныг эзлэн улам хүчирхэг боллоо" хэмээнгэж өгүүлжээ. МЭӨ 174 онд Модун шаньюй Хань улсад илгээсэн захидалдаа "Баруун сянь ванг шийтгэж баруун зүг Юэчжи нарын эсрэг явуулав. Тэнгэрийн ивээлээр цэрэг, дарга нарын лагшин тунгалаг, агт морь тарган тул надад Юэчжи нарыг устган буулгаж авах завшаан олдов. Би Лоуфань, Үсүнь, Хүзе болон тэдний 26 эзэмшлийг номхотгоод, бүгд Хүннүд дагаар оров. Ийнхүү нум татагч бүх ард түмэн нэгэн гэр бүл болов" хэмээнгэж мэдэгджээ.
 
==Хань улсын талаарх бодлого==
 
МЭӨ 174 онд Модун шаньюй Хань улсад элч илгээж, Лю Хоу хатантай гэрлэх санал тавьжээ. Энэ нь Лю Хоу хатантай гэрлэснээр Хань улсыг эрхэндээ оруулах зорилготой байлаа. Үүнийг мэдсэн Лю Хоу хатан энэ саналд татгалзсан хариу өгчээ. Хань улсын эрх баригчид хүсэлтийг нь хүлээж аваагүй тул Модун Хань улс руу довтлох байх гэж айж байсан боловч Модун Лю Хоу хатны хариуг нааштайгаар хүлээн авч, дайн хийгээгүй юм.
 
== Үхэл ==