Бямбын Ринчен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 25:
}}
[[Файл:Bjambyn Rintschen.jpg|thumb|Бямбын Ринченгийн хөшөө]]
[[Еншөөбү]] овогт '''Бямбын Ринчен''' (1905.11.21—1977.03.04) Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, [[XX зууны манлай]] [[монголч эрдэмтэн]] байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн юм.
 
Тэрбээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдсон.
 
==Намтар==
Бямбын Ринчен нь [[1905]] оны 11 дүгээр сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б. Раднаажавын (1874—1921) ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг [[Юншээбүү|Еншөөбү]] Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам байсан.
 
1914-1920 онд Алексеевский сургуульд сурсан. Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байжээ.
Хайя чи юу шанабу
1923-1924 онд Бямбын Ринчин Верхнеудинск буюу өнөөгийн Улан[[Улаан-Үд]] хотын башгийн техникумд сураад 1924 онд хэсэг монгол оюутнуудын хамт Ленинградад[[Ленинград]]<nowiki/>ад үргэлжлүүлэн суралцахаар явж Дорно хэлний ангид элсэн сурсан байна. Түүний багш нар нь оросын алдарт дорно судлаач Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатский, С.Ф.Ольденбург, Л.В.Щерба, В.В.Бартольд, В. М. Алексеев нар байжээ.
 
1927 онд Сургуулиа төгсөөд Дорно судлалын диплом өвөртлөөд Улаанбаатарт ирж Монголын Гэгээрүүлэх яамны харъяа, [[Судар бичгийн хүрээлэндхүрээлэн]]<nowiki/>д ажиллаж байжээ.
 
1937 онд тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн хэргээр баригдан шоронд хоригдож байжээ.
 
1942 онд суллагдаж [[МАХН-ын Төв хорооныхороо]]<nowiki/>ны шийдвэрээр “Үнэн”“[[Үнэн сонин|Үнэн]]” сонины газарт заагдан 1958 он хүртэл арван зургаан жил ажиллажээ.
 
1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ хэл бичгийн ухааны доктор болсон.
Мөр 64:
 
==Баримтууд==
БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненкотой зохиолч, профессор Б. Ринчентэй 1958 оны зургаадугаар сарын 11-д уулзан ярилцахдаа "...БНМАУ-ын дээд дунд сургуулиудад орос, монгол хэл зааж байгаа асуудлыг хөндөн үүний тулд орос хэлний сайн сурах бичиг зохиох, орос хэлний сайн багш нарыг сонгон ирүүлэх, монгол багш нарыг орос хэлэнд чадваржуулах зэргээр орос хэлний хичээлийг чанаржуулах, мөн шинэ монгол хэлний сурах бичгийг сайжруулах, шинээр зохиох хэрэгтэй болохыг ярьсан байна ..." Тэрбээр мөн "...Тухайн үедээ Засгийн газар, цагаан толгой зохиох ажлыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн гэж тэрээр үздэг..." гэж ярьсан байна.<ref>[http://uls.mn/art.html?id_33098 БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненко зохиолч, профессор Б.Ринчентэй ярилцсан тухай тэмдэглэл ]</ref>
 
==Зохиолууд==