Боржигин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 6:
== Боржигин овгийн үүсэл ==
[[Файл:GENEALOGY.jpg|thumb|[[Б. Сумъяабаатар]], "Чингисийн алтан ургийн үгийн бичиг ба гэрийн үеийн бичмэл", xуудас 720, 2003, ISBN 99929-5-552-X]]
[[Монголын нууц товчоо]]нд бичигдсэнээр, [[Бөртэ Чино|Бөртэ чоно]], гэргий [[Гуа Марал|Гуа маралын]] хамт тэнгис далайг гатлан ирж, [[Онон гол]]ын орчимд нутаглах болсон бөгөөд түүний 11 дэх үеийн удам [[Добу мэргэн]]ий бэлэвсэн гэргий [[Алунгуа]] нөхрөө нас барсны дараа тэнгэрийн тааллаар 3 хүүтэй болсны бага нь Бодончар мунхаг бөгөөд тэр Боржигин овгийн өвөг болсон юм. Тиймээс Боржигин овог нь эртний сурвалжит [[Барга]] ястнаас салбарлан үүссэн овог болох нь батлагдана. Ийнхүү Монголын нууц товчоонд Боржигин овгийг тэнгэр язгууртай хэмээн дүрсэлсэн байдаг.
 
Боржигин овгийн Хабул хаан монголчуудыг захирч байсан үед тэд хүчирхэгжиж байсан боловч түүний дараа хаан болсон, Хабулын хаяал [[Амбагай хаан|Амбагай]] татаруудад баригдан [[Алтан улс]]ад хүргэгдэн цаазлагдах зэргээр хөрш улс, овог аймгуудын түрэмгийлэлд өртөж байжээ. Хожим Хабул хааны үр сад [[Хиад Боржигин]] гэгдэх болж, Онон голын эхээр нутаглах болсон бол Амбагай хааны үр сад нь [[Тайчууд]] гэгдэх болжээ.