Анастасия Ивановна Филатова: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 36:
 
== Намтар ==
Монголын улс төрд, ялангуяа нийгэм, боловсролын хөтөлбөрүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нөхрөө 1984 онд огцорсны дараа Москвад бүх гэр бүлийн хамт амьдардаг байсан бөгөөд хэд хэдэн удаа ярилцлага өгч байжээ.
 
Ю.Цэдэнбал А.Филатова хоёр 1940-өөд оны дундуур Х.Чойбалсангийн улс төрийн зөвлөх байсан Николай Важновын ачаар уулзсан гэж "Известия" сонины сурвалжлагч Леонид Шинкарев бичсэн байдаг. Тухайн үед ЗХУ-ын Худалдааны яамны Комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга байсан Анастасия Филатова Москвагийн нийтийн орон сууцанд Важновын хөршүүд байжээ. Важновын хүүгийн дурсамжаас үзэхэд Цэдэнбалд охин таалагдаж байна гэсний дараа ВКП(б)-ын Төв хороо Важновт тэдний харилцааг ойртуулахыг зөвлөжээ.
 
Филатова БНМАУ-д олон жил "Хүүхдийн сангийнтөлөө фонд"-ын тэргүүнээр ажилласан. Түүнийг 1970-80-аад онд Монгол Төрийн хэрэгт оролцож эхэлсэн гэж буруутгадаг.
 
АнасиасияАнастасия Филатовагийн захиж гэрээсэлэл үлдээсэнээр түүнийг 200012001 оны 10 дугаар сарын 21-нд нас барахад Москвагийн Ваганковскийн оршуулгын газарт оршуулжээ.
 
Ю.Цэдэнбал, Филатова нар хоёр хүүхэд төрүүлсэн: Владислав ( 2000 онд автомашины ослоор нас барсан) Зориг (биологч, Москва хотод охин Анастасия Цэдэнбалтай амьдардаг).
 
=== Цагаатгал ===
[[2021 он|2021]] оны [[6 сарын 7]]-нд А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан байна.
 
А.И.Цэдэнбал Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзжээ. Шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгажцагаатгасан шийдвэрлэжээажээ.
 
== Цахим холбоос ==