Курилийн арлууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 8:
 
== Түүх ==
[[Айнү]] хүмүүс бол арлын жинхэнэ уугуул оршин суугчид юм. Японы булаан эзлэлтийн үр дүнд тэд хүн амын цөөнх хэсэг болсон байна. Курилийн арлууд нь [[Эдо эрин]] үед [[Мацүмаэ]] овгийнхны удирдлагад 370 гаруй жил оршин байжээ. [[Токүгава шоогүн]]ий үед (1644 он) “Шоохо Онкүко Эзү” гэж газрын зураг дээр тэмдэглэгдэж байжээ.
 
Оросууд Курилийн арлууд руу 18-р зуунд анх хүрсэн. Тэд олон удаа судалгаа шинжилгээний баг явуулж байсан бөгөөд харин хэзээ ч [[Уруп]] арлын өмнөд хэсэгт очиж байгаагүй ажээ. 18-р зуунд Оросууд [[Итуруп]] арал дээр ирэхэд Токүгава шоогүний захиргаа эргийн хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргаж байжээ.
1811 онд Оросын ахмад [[Василий Головнин]]ы экипажбаг [[Кунашир]]т гидрографикийн судалгаа шинжилгээ хийх үедээ Намбү овгийнхонд баривчлагдаж, Мацүмаэ овгийн захирагч нарт хүргэгдсэн байна. Мөн Японы худалдаачин [[Такадаяа Кахэй]] Кунаширт худалдаа хийж байгаад Оросуудад баригдсан нь Япон-Оросын тал хил тогтоох хэлэлцээр хийх эхлэл болжээ.
 
1855 оны Шимодагийн гэрээгээр Орос, Японы хоорондох усан замын хил хязгаарыг Итуруп ба Уруп аралын хоорондуур тогтоосон байна. Уг гэрээгээр Сахалин нь аль альхоёр улсын иргэд суурьшиж болохоор үлджээ. [[1875]] онд [[Санкт-Петербургийн гэрээ (1875 он)|Санкт-Петербургийн гэрээ]] [[Оросын Хаант Улс]], Японы эзэнт гүрэн хоёрын хооронд байгуулагдсан. Энэхүү гэрээ ёсоор Япон Сахалиныг эзэмших эрхийг Курилийн арлуудын Уруп арлаас хойших хэсгийг Орос улс эзэмших эрхээр сольжээ.
1904 – 1905 оны [[Орос–Японы дайн]]ы үеэр Японы чөлөөнд гарсан цэргийн хүн болох Шүмшү өөрийн бүлэг хүмүүсийн хамт Камчаткын эрэгт халдсан байна. Орос улс өөрийн тусгай цэргийг илгээн тэдгээр бүлэг хүмүүсийг барьсан байна. Уг дайны үр дүнд Японы тал Оросын мэдлийн усанд загас агнуур хийх эрхтэй болсон нь 1945 он хүртэл хүчинтэй байв.