Лайпциг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 72:
 
Лайпцигт 1813 онд хөгжмийн зохиолч Рихард Вагнер төржээ. Энэ онд Наполеон Бонапарт тус хот руу довтолж байжээ. Напелеон Прусс, Австри, Оросын холбооны армид ялагдал хүлээсэн байна. Наполеоны эсрэг 1813 оны аравдугаар сарын 16-19-нд тулалдаж амь үрэгдсэн ард иргэд, цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 1898-1913 онд үндэсний баатруудын хөшөө босгосон бөгөөд энэ нь тус хотын билэг тэмдэг болдог төдийгүй Европдоо томд ордог юм байна. Нийт хэмжээ 100 метр өндөр, хотын эргэн тойрныг харахад зориулагдсан хэсэг нь 91 метрт байдаг аж.
 
XIY зууны үеийн гот маягийн загварыг илтгэсэн Сүм нь 1212 онд суурь тавигдсан байна. Дээрх сүмд эрэгтэй хүүхдүүдийн найрал дууны анги хичээллэдэг байсан бөгөөд агуу их хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах 27 жил энэ найрлыг удирджээ.Янз бүрийн цаг үед Мендельсон, Шуман, Вагнер нар ажиллаж байсан. Шиллер өөрийнхөө бүтээлийг бичиж байжээ. 1912 онд Немцийн номын сан байгуулагдсан. Лайпцигийн их сургуульд 1661-1666 он хүртэл философич, математикч Готфрид Вильгельм фон Лейбниц суралцаж байжээ. Түгээмэл хэвлэл нь «Leipziger Volkszeitung» (LVZ) сонин 1894 онд үндэслэгдсэн, Лайпцигт Германы үндэсний номын сан, төмөр замын станц, усан оргилуур зэрэг олон сонирхолтой газрууд бий. Жил бүр 25 орны хүмүүс зочилдог. Лайпцигт 2009 оны 10 дугаар сард цагдаа нар нацистуудын дунд мөргөлдөөн гарч, 8 цагдаа ноцтой шархадсан байна. 1866 онд Лайпциг хотод В.Юүлгийн тод үсгийн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг хэвлүүлсэн байна, Лайпцигт их зохиолч [[Дашдоржийн Нацагдорж|Д. Нацагдорж]], гэргий Пагмадуламын хамт 1927-1929 оны үед сурч байжээ.
 
Лайпцигт хамгийн эртний бирж, амьтны хүрээлэн, Олон улсын яармаг, номын яармаг байдаг. Лайпцигийг номын хот хэмээн нэрлэдэг ажээ.
Line 127 ⟶ 128:
 
== Мөн үзэх ==
* [[Германы том хотын жагсаалт]]
* [[Герман улсын 20 том хот]]
 
== Цахим холбоос ==