Гэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Fix stories
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Мөр 1:
[[Зураг:Mongolia Ger.jpg|thumb|right|Монгол гэр]]
'''
'''Монгол гэр''' бол [[Төв Ази|Төв Азийн]] [[нүүдэлчин ард түмэн|нүүдэлчин ард түмний]] уламжлалт гэр [[сууц]] юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
 
XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь [[монгол]], [[түрэг]] гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг [[халх]], [[ойрад]], [[буриад]] гэж ялган үздэг.
 
== Монгол гэрийн төрөл ==