Монгол доллар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit Advanced mobile edit
Мөр 25:
 
== Бага болзоот ==
Бага болзоот гэж нэрлэгдсэн мөнгөн тэмдэгтийг түүхэнд [[Барон УнгернийУнгерн]]ий мөнгө гэж алдаршсан. Учир нь Барон Унгерны Азийн морин дивизийг зэвсэг хэрэгслээр хангахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай болсноор богино хугацааны [[Бонд|өрийн бичиг]] гаргах болсон нь '''Бага болзоот''' юм. Облигац гэсэн орос үгийг болзоот гэж орчуулсанаар бага болзоот гэх нь богино хугацаатай өрийн бичиг гэсэн утгийг илэрхийлж байв. Тухайн үеийн Сангийн яамны сайд, [[чин ван]] [[Лувсанцэвээн|Г.Лувсанцэвээн]] [[Богд хаан|Богд хаанд]] [[Олноо өргөгдсөн|Олноо өргөгдсөний]] 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган ''"Засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай”'' мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа ''“уг хүссэн ёсоор болгогтун"''<ref name=":0">“МонЦаМэ” тойм сэтгүүл. 2013. № 04</ref> гэж зөвшөөрчээ.
 
Гэвч бага болзоотыг Бароныг 3 сарын 21-нд Хүрээнээс гарч явснаас хойш 1 сарын дараа 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл 6 сарын хугацаатай гаргасан. Ингэхдээ жилийн 6%-ийн хүүтэйгээр гарган, төлбөрийг нь 1923 онд төлж дуусгасан байна.
Мөр 42:
Хоёр талд нь цифрээр 10 гэж бичээд ба хонины зурагтай байна. Дор нь англиар ''“Payable to the bearer on demand in local currency on or after novomber 20th 1921”'' (Үүнийг эзэмшигчийн төлбөрийг орон нутгийн (үндэсний?) мөнгөн тэмдэгтээр 1921 оны 11 дүгээр сарын 21-нээс төлнө), оросоор ''“Срокъ обмена на наличную валюту 20 ноября 1921 г”''  (Төлбөрийг 1921 оны 11 сарын 20-ноос валютаар төлнө) гэжээ. Энд бас нэг анхаарал татсан хэсэг байгаа нь Монгол бичгээр 10 дугаар сарын 20 хүртэл гэсэн атал Орос, англи бичигтээ 11 дүгээр сарын 20 гэсэн байна”.<ref name=":0" /> Энд Олноо өргөгдсөний тооллын зөрүү гарч байж тун болзошгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс тусгаар тогтнолоо 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарласан тул европын 1911 оны 12 дугаар сарыг Олноо өргөгдсөний нэгдүгээр оны нэгдүгээр сар гэж тооцоод шууд 1912 оны 1 дүгээр сарыг буюу ердөө гурав хоногийн дараа Олноо өргөгдсөний хоёрдугаар оны нэгдүгээр сар” гэж тоолсон байх учиртай. Чухам иймээс 1921 он олноо өргөгдсөний 11 дүгээр он, дөрөвдүгээр сар нь тавдугаар сар болох юм. Тиймээс болзоотыг яг үнэндээ 1921 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн арилжжээ гэж үзэж болохоор байна. Ингэвэл Баронаас бүр хоёр сараар алсарна. 
 
Бага болзоотийн дэвсгэрт бүр '''аравт нь хонь, хорин тавт нь үхэр, тавьт нь морь, зуут нь тэмээний зурагтай''' байсан нь тус бүрийг нь ялгахын тулд малын зураг ашиглажээ. Болзоотын модон барыг Хүрээний модон барын даамал сийлбэрч “хар гарт” хэмээх Лувсангомбо урласан байна.<ref name=":0" />
 
== Данзангийн доллар ==