Төмөрийн Ариунаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 30:
2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хүүхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.
 
2002 оны цас хунгарласан хүйтэн 2-р сард "Хаврын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ. "Хаврын шөнийн бодол" дууг уянгалаг, шинэлэг хэмнэлээр дуулсан нь сонсогч ард олны талархлыг ихэд хүлээж тухайн үеийн Нарантуул захын чанга яригч болон бүх радио, тв сувгуудаар цацагдаж байв.
 
Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан байна.