Төмөрийн Ариунаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 24:
 
====Уран бүтээл====
1996 онд анхны "Эрос № 1" хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан "Мартахгүй", "Баяртай гэж хэлж чадахгvй", "Анхны хайр" зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан "Утасны дугаар" хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.ёё
 
Дараа жил буюу 1997 онд "Зөвхөн чиний тухай" хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь "Зөвхөн тэр хайрандаа", "Хайрлахын цаана", дуучин Оюунбилэгтэй хамтарсан "Хайрын тухай ярилцья", дуучин Маркатай хамтарсан "Yггүй мордсон чи минь" зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.
Мөр 30:
2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хүүхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.
 
2002 ондоны цас хунгарласан хүйтэн 2-р сард "Хаврын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ. "Хаврын шөнийн бодол" дууг уянгалаг, шинэлэг хэмнэлээр дуулсан нь сонсогч ард олны талархлыг ихэд хүлээж тухайн үеийн Нарантуул захын чанга яригч болон бүх радио сувгуудаар цацаглаж байв.
 
Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан байна.