Гэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
64.119.27.95 (Яриа) хэрэглэгчийн 693366 засварыг цуцлах
Tag: Undo
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Mongolia Ger.jpg|thumb|right|Монгол гэр]]
'''Монгол гэр''' бол [[Төв Ази|Төв Азийн]] [[нүүдэлчин ард түмэн|нүүдэлчин ард түмний]] уламжлалт гэр [[сууц]] юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.
 
XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь [[монгол]], [[түрэг]] гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг [[халх]], [[ойрад]], [[буриад]] гэж ялган үздэг.
Мөр 80:
=== Тэрэм (хана) ===
 
Гэрийн том жижиг, дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэр ханын тоо (4, 5, 6, 8, 10, 12) ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь, таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн хаалгатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш хананаасаа арай богино байна. Ханын толгойд нь унь өлгөх, дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан мөлгөр шовх үзүүртэй байдаг. Ханыг хооронд нь дээсээр холбож бэхлдэг. Унийг сагалдаргаар ханатай холбодог байна.
 
=== Хаалга ===
 
Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа унжуулсан ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед буюу 18,19-р зуунаас модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон хаалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар ястай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
 
== Монгол гэрийн хэмжээ ==
Мөр 96:
Зүүн урагш хандуулан барьсан дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг тохирдог гэж эрдэмтэд үздэг.
 
Гэрийн хананы толгой, унь, тоононы хүрээнд гаргасан нүх бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж, гэрийг дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү хэсэгт хуваан, цагийн зүүний эргэлтийн дагуу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ мэтээр малчин Монголчууд нар, сар, од гаригийн үзэгдлийн зүй тогтлын талаар хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгажээтусгаж цагийн зайг тодорхойлдог байжээ.
 
==Монгол гэрийн доторх горим ёс==