Засаг захиргааны зохион байгуулалт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 73:
Их Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван том түмэнд хувааж, Төвийн түмнийг Наяа ноён захирч түүний мэдэлд Гурван голоор савласан төвийн нутаг хамрагджээ. Баруун түмнийг Боорчи захирч Алтай нуруу орчмын нутаг түүнд харьяалагджээ. Монголын зүүн хэсэг Хянган нуруу орчим нутаг Зүүн түмэнд харьяалагдаж Мухулайн захиргаанд байв.
Их түмэн нь дотроо хэд хэдэн бага түмэнд, бага түмэн нь мянгат, зуут, аравтад тус тус хуваагдаж байв. Тэдгээр нь байлдааны үед 10-10 000 цэрэг гаргах, тайван цагт тогтоосон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.
=== [[Их Монгол улсУлс|Их Монгол улсынУлсын]] гадаад бодлого ===
Их Монгол улсынУлсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв.
Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ.
Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй болов. Чингис маан 1205 онд Тангудыг анх довтолжээ. Энэ нь Тангуд, Умард Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг дайлах түшиц газар болгох, гадаад байдлаа бэхжүүлэх стратегийн зорилготой холбоотой. 1207, 1210 онд дахин довтолж хот сууриныг нь эзлэн, эд баялаг, тэмээ малыг нь үлэмж хэмжээгээр олзлон авчээ. Тангудыг жил бүр алба барих, аян дайнд цэрэг нийлүүлж байхыг тулган зөвшөөрүүлсэн байна.
Мөр 96:
Чингис хаан богино хугацаанд 100 000 цэрэгтэй, мөн оны намар Тангуд руу хөдөлжээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна хэмээн мэдэгдэж дайн зарлажээ.
1226 оны хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоёр дахь том хот, Худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгчээ.
Баруун нарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1 сард Яргай хотод төхөж очив. Гол хүч нь Түрэмгий балгасанд нэгэнд цохигдсон, нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан тул Тангуд улс ялагдав.
 
=== [[Их Монгол улс|Их Монгол улсын]] эдийн засаг ===
[[Чингис хаан]] төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс-мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Тиймээс малаа өсгөх үндэс болсон байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогодоо онцгойлон үзэж байлаа. Адуу нь улс орноо хамгаалах, өргөн уудам нутагт харилцаа холбоо залгуулах, нүүдлийн мал аж ахуйгаа хөтлөх, баяр наадам, ав хомрого зэрэгт чухал үүрэгтэй байжээ.