Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 6:
Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар гэвш Лувсанчүлтэм]], [[Зава Дамдин]] гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “[[Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр]]”, [[Сүмбэ хамба Ишбалжир]]ын “[[Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон]]”, Дармадала гүүшийн “[[Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис]]” зэрэг Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:
#[[Хүннү гүрэн|Хүннү гүрнээс]] [[Хятан гүрэнулс]] хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе
#[[Чингис хаан]]аас [[Тогоонтөмөр хаан]] хүртлэх их хаадын үед Төвдийн сажава хийгээд гармавагийн чиглэлүүд дэлгэрсэн буюу XIII-XIV зууны үеийн хамрах бурханы шашны дунд үеийн дэлгэрэлт
#[[Төвд]]өөс Богд [[Зонхов]]ын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг