Интернэт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: Reverted
No edit summary
Tags: Manual revert 2017 source edit
Мөр 10:
*компьютеруудын холболт юм.
 
== Түүх ==
Интернэт анх АНУ-ын цэрэг дайны тагнуулын зориулалтаар 1969 онд байгуулагдсан нь ARPANET сүлжээ бөгөөд 1980-аад оны үед INTERNET, MILNET хэмээн хуваагдаж, INTERNET-ийг 1990 оны үед хүйтэн дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтийн мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гарсан гэдэг. Өнөөдөр интернэтийг мэдээллээ түгээх, мэдээлэл авах зорилгоор вэб сайт байрлуулах, хоорондоо харилцах зорилгоор электрон шуудангийн гэсэн хоёр үндсэн хэлбэрээр ашиглаж байна. Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог аж. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ.
 
Мөр 37:
Интернэтийн хэмжээг тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл энэ нь үргэлж өөрчлөгдөж тэлж байдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр шинэ хүмүүс, шинэ систем нэмэгдэж байдаг. Жишээлбэл 1997 онд интернэтэд 30 сая компьютер холбогдсон бөгөөд түүнд 30 сая веб хуудас мэдээлэл байсны 82% нь Англи хэл дээр бичигдсэн байжээ. Гэтэл 1999 онд 1,000 сая веб хуудас ашиглах боломжтой байгаагийн 60% нь зөвхөн англи хэлээр бичигдсэн байна. Эндээс бид энэ хоёр жилд англиас бусад хэлтэй улс орнуудад интернэт хэрэглэх хүрээ илүү тэлсэн гэж дүгнэж болно. 2003 он гэхэд дээрх тоо 50% болно гэж таамаглаж байгаа юм..
 
==Интернэт-д холбогдох==
==''эрии''==
 
Интернэтэд холбогдох нь хялбархан боловч доорх алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд: