Цогт хунтайж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 6:
Цогт [[Туул гол]]ын орчимд төвлөрч суудаг байсан бөгөөд улааны шашны сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн соён гэгээрүүлэгч байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.
 
Тэрээр Төвөд уруу довтлохдоо Их Монгол Улсын [[Лигдэн хаан]]тай хүч хавсрахаар хэлэлцсэн байсан боловч Лигдэн хаан 1634 онд, Цогттой нийлж амжилгүй нас эцэслэв. Гэвч Цогт давшилтаа үргэлжлүүлэн, мөн онд [[Хөхнуур]]ын [[Түмэд]]үүдийг цохиж, тэнд төвлөрөн суужээ. Тэгээд улааны шашныхны хүсэлтээр хүү Арслангаа 1635 онд Төвөд рүү цэрэг удирдуулж явуулсан байна. Гэвч Арслан [[5-р Далай лам]]тай уулзаж, шарын шашинд орж, аавынхаа холбоотнуудыг довтолсон тул Цогт хүүгээ цаазлахыг тушааж, Арслан алагджээ. Хөхнуурын нутгийг Цогт хаан хэмээн эзлэн суусан нь халх, өвөр монгол, ойрад зэрэг бүх монголчуудын Лхаст (Төвөдөд) хүрэх, мөргөх замыг хяналтдаа ававбайлгах болов.
 
Ийнхүү шарын шашинтнууд Хошуудын Гүш хаанаас тусламж хүссэнээр 1636 онд Зүүнгарын цэргүүд Төвөдөд нэвтэрч, мөн үүнд Халхаас баруун гарын жононгийн цэргүүд оролцсоноор 1637 оны шийдвэрлэх тулаан болов. Энэ тулаанаар Цогтын цэрэг ялагдаж, өөрөө алуулжээ.