Сократ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 80:
 
== Дүгнэлт ==
Сократ хэт ягшмал үзэлт зовлон эдлэгч биш, үзэл санаа, үнэмшлээ сохроор баримтлагч биш, харин философийг бишрэн зовогч, амьдрал үхлийн хооронд чөлөөтэй сонголт хийсэн итгэл төгөлдөр мэргэн ухаантны ёсоор энэ хорвоог орхисон хүн билээ. Сократын хувьд сайн муугийн тухай шударга шударга бус явдлын тухай ойлголт харьцангуй гэдэг нь нууц биш байсан. Аль нэг үйлдэл нэг тохиолдолд сайн, өөр тохиолдолд муу болдгийг тэрбээр ойлгож байлаабайсан. Ийм учраас Сократ ёс зүйн нийтлэг тодорхойлолт эрж хайсан нь философийн сэтгэлгээний түүхэнд түүний байгуулсан асар их гавьяа билээ. Сократ оюун санааны үнэ цэнийг тэргүүн зэрэгт тавьж түүнийг бүтээх нь хүний амьдралын гол зорилт гэж үзсэн байна. Өөрийгөө танин мэдэх тухай Сократын сургаал нь “Хүн - шинжлэх ухаан - техник” , “Шинжлэх ухаан - ёс зүйн нигүүлсэнгүй үзэл” гэсэн асуудлаар сүүлийн үед дэлхий даяар өрнөсөн өргөн хэлэлцүүлгийн нэг нэн чухал сэдэв болсон нь их учиртай. Эртний философичийн шийдвэрлэх гэж байсан асуудлууд эдүгээ ач холбогдлоо алдаагүй байна. Ийм учраас сократ хүн төрөлхтний нэгэн мөнхийн дагуул байсан, байх ч болно.
 
== Эх сурвалж ==