Түшээт хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 16:
Түшээт хан аймаг нь хойд талаараа Орос улстай шууд хиллэдэг. Монгол улсын төв, Халхын жавзандамба хутагтын Их Хүрээ, Хийгт хот зэрэг худалдаа арилжааны томхон төвүүд оршдог. Эртний Монголын нийслэл Хархорин хот, Монгол анхны хийд Эрдэнэзуу, Амарбаягалантхийд энэ аймагт бий.
 
Түшээт хан аймгийн нутаг нь зүүнтэйд Хэнтийн нуруу, баруун этгээдэд Онги гол, өмнө этгээдэд Их говь, умар этгээдэд Цөх голд тус тус хүрдэг байжээ. Сэлэнгэ мөрний Монгол дахь хэсгийн ихэнх нь Орхон глгол бараг бүтнээрээ, Туул, Хараа, Ерөө, Шарын голууд, Эгийн голын адаг хавь энэ аймагт хамаарна.
 
Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 422.740 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 900 км өргөн нь 249-619 км.<ref name=":0">Батсайхан,О., Лонжид,З., Баяртөр,О., Алтанзаяа,Л. (2012) МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР</ref>
 
== Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ==
Халх Манжийн эрхшээлд орсны дараа 1691 оноос Халхад 3 аймаг байгуулсны нэг нь Түшээт хан аймаг юм. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошууг нь тусгаарлан Сайн ноён аймгийг байгуулсан. 1725-1912 оны хооронд 20 хошуутай байв. Богд хаант Монгол улсын үед Илийн Цахарын Сумьяагийн хошуу нэмэгдсэнээр нийт 21 хошуутай болжээ. 1921 оны [[Ардын хувьсгал|Ардын хувьсгалын]] дараах шинэчлэл өөрчлөлтийн нэгэн болсон засаг захиргааны хувиарынхуваарийн өөрчлөлтөөр 1923-1931 оны хооронд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Богд хан уулын аймаг гэж нэрлэжээ. 1931 оны 3-р сард энэ аймгийн хошуудаас [[Сэлэнгэ]], [[Төв]], [[Дорноговь]], [[Өмнөговь]] аймгууд байгуулагдаж дараа нь 1938 онд [[Булган]], 1942 онд [[Дундговь]], 1994 онд [[Дархан-Уул аймаг|Дархан-Уул]], [[Орхон аймаг|Орхон]] аймгийг тус тус байгуулжээ.<ref name=":0" />
 
=== Түшээт хан аймгийн, хошуу, отогийн нэрс ===