Байтаг Богдын хилийн мөргөлдөөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19:
'''Байтаг Богдын хилийн мөргөлдөөн''' буюу '''Байтагбогдын тулгаралт''', '''Бүдүүн харгайтын тулалдаан''' — [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] ба [[Тайвань|Бүгд Найрамдах Хятад Улс]]ын хооронд [[Зөвлөлт Холбоот Улс]]ын оролцоотой 1947—1949 онд болсон хилийн мөргөлдөөн.
 
БНМАУ-ын баруун хил (Баян-Өлгий, Ховд аймаг) болон Бүгд Найрамдах Хятад улсын баруун хойд хил (Шиньжян) дээр хэд хэдэн хилийн застав байсан. 1947 оны 6-р сард хятадын Гоминданы Засгийн газрын турхиралтаар дунган болон хасаг үндэстнүүд БНМАУ-ын хилийг зөрчих үйлдлүүд эхэлсэн.
Одоогоос 72 жилийн өмнө буюу 1948 оны долоодугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын ... дугаар отрядын Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.
 
Хилийн тагнуулын албаныхан тэдний байрлах харуулын постын чиглэлээр дайсны үлэмж хэмжээний хүч цөмөрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж хөнгөн хоёр пулемёттой манаанд гаргасан байв. Түрүүч Б.Гиваанаар ахлуулсан тасаг цэрэг товлосон хугацаанд хилийн постдоо ирж, Бүдүүн Харгайтын голыг шөнөдөө сэрэмжлэн харж хоножээ. Байтаг богдын хилийн цаад талд хятадын гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны хасгийн зэвсэгт дээрэмчид удаа дараа хилд халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв.