Бэгзийн Явуухулан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 29:
 
== Намтар ==
Б.Явуухулан нь Завхан аймгийн Алдархаан суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1945-1949 онд дүү Бэгзийн Мөнхөөгийн хамт Санхүүгийн техникум төгсөөд Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа монгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ. Санхүүгийн сургуулийн оюутан Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд [[Москва]] хот дахь [[Максим Горький|А.М.Горькийн]] нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, дүү Б.Монхоо нь Москва хот дахь Тимирязевийн ХАА-н Академид тус тус суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б.Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг Зөвлөлтийн нэрт яруу найрагч '''Лев Ошанины''' удирдлага дор төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика" /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1964 онд [[Төрийн шагнал|Монгол Улсын Төрийн шагнал]], 1979 онд [[Соёлын Гавьяат Зүтгэлтэн|Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол]] хүртжээ. Тэрээр 1982 онд ертөнцийн жамаар нас баржээ.
 
Гэргий Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Жигжидийн Адьяа, ууган хүү Я.Энхээ /1950/, Я.Амар.
Мөр 37:
*1957 онд (28 нас) Туулын урсгал шөнөдөө сайхансан
*1959 онд (30 нас) Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, [[Хар-Ус нуурын шагшуурга]] шүлгээ
*1959 онд (30 нас) ГорькийнБи нэрэмжитхаана утгатөрөө зохиолынвэ? дээд сургууль төгсчээ.
*1960 онд (31 нас) Мөнгөн хазаарын чимээ номоо
*1964 онд (35 нас) Монгол Улсын төрийн шагнал
*19701969 онд (41 нас) Тэхийн зогсоол
*1972 онд (43 нас) Вансэмбэрүү
*1973 онд (44 нас) [[Зөвхөн Монголдоо]] шүлгээ
Мөр 139:
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.
 
XX зууны монголын сод яруу найрагч Б.Бэгзийн Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
 
== Гавьяа шагнал ==