Цогт хунтайж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[File:Tsogtiin tsagaan baishin.JPG|thumb|right|300px|[[Булган]] аймаг, [[Дашинчилэн сум]]ын нутагт орших, Цогтын цагаан байшингийн балгас]]
'''Цогт хунтайж''' гэж алдаршсан '''Түмэнхэн''' (1581–1637) нь [[Халх]]ын язгууртан юм. Тэрбээр Монголын шашин оюун санаа, бүтээн байгуулалтад төдийгүй улс төрд гүнзгий тод ул мөр үлдээжээ.
 
Цахар харьяаны зарим монгол отгууд Лигдэн хаантай зөрчилдөж Өмнөд монголоос Халхад ирээд Далай жононг дэмжиж, улмаар түүнийг "хан" цолтой бол хэмээн шахжээ. Далай жонон тэдний саналыг Түшээт ханд хэлж, өөрөө ч хан зэрэгт дэвших хүсэлтэйгээ илэрхийлэв. Өрнөж буй улс төрийн үйл явцыг Түшээт хан Гомбодорж болгоомжтой авч үзээд арга буюу Далай жононд Сэцэн хан цол зөвшөөрөв. Энэ явдалд дургүйцсэн Цогт тайж Халхын ноёдтой эвдрэлцэх болжээ. Учир нь, тэрбээр Далай жононгоос дээгүүр зиндаа буюу Түшээт ханы дараа орох (Халхын зүүн гарын хоёр дахь ноён) язгууртан байв. Улс төрийн энэ мэт зөрчлөөс болж Цогт тайж Халхаас шахагдсаар улмаар Төвдиийн зүгт орших Хөхнуурийн зүг цэрэг, ардаа авч дүрвэн нүүжээ. Тэрээр [[Төвөдийн Буддизм]]ын [[Гармапа]] урсгал (Улааны шашин)-ыг дэмжиж Амдо (одоогийн [[Хөхнуур]]) хүртэл довтолсон ч [[Шарын шашин|Гэлэгпа]] урсгал (Шарын шашин)-ыг дэмжигч [[Гүш хаан]] болон Баруун халхын цэрэгтэй тулалдан ялагдаж, амь үрэгджээ.