Цогт хунтайж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''Цогт хунтайж''' гэж алдаршсан '''Түмэнхэн''' (1581–1637) нь [[Халх]]ын язгууртан юм. Тэрбээр Монголын шашин оюун санаа, бүтээн байгуулалтад төдийгүй улс төрд гүнзгий ул мөр үлдээжээ.
 
Цахар харьяаны зарим монгол отгууд Лигдэн хаантай зөрчилдөж Өмнөд монголоос Халхад ирээд Далай жононг дэмжиж, улмаар түүнийг "хан" цолтой болохыг шахжээ. Далай жонон тэдний саналыг Түшээт ханд хэлж, өөрөө ч хан болох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Өрнөж буй улс төрийн үйл явцыг Түшээт хан Гомбодорж болгоомжтой авч үзээд арга буюу Далай жононд Сэцэн хан болгосонцол зөвшөөрөв. Энэ явдалд дургүйцэждургүйцсэн Цогт тайж Халхын ноёдтой эвдрэлцжэээвдрэлцэх болжээ. Учир нь, тэрбээр Далай жононгоос дээгүүр зиндаа буюу Түшээт ханы дараа орох (Халхын зүүн гарын хоёр дахь ноён) язгууртан байв. Улмаар тэрЦогт тайж ХалхыгХалхаас орхижшахагдсаар Хөхнуур зүг цэрэг, ардаа авч дүрвэн нүүжээ. Хожим, тэрээр [[Төвөдийн Буддизм]]ын [[Гармапа]] урсгал (Улааны шашин)-ыг дэмжиж Амдо (одоогийн [[Хөхнуур]]) хүртэл довтолсон ч [[Шарын шашин|Гэлэгпа]] урсгал (Шарын шашин)-ыг дэмжигч [[Гүш хаан]] болон Баруун халхын цэрэгтэй тулалдан ялагдаж, амь үрэгджээ.
 
Цогт [[Туул гол]]ын орчимд төвлөрч суудаг байсан бөгөөд улааны шашны сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн соён гэгээрүүлэгч байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.