"Биатлон"-ны өөр хувилбарууд

б
66.181.161.97 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
б (66.181.161.97 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.)
Tag: Rollback
 
'''Биатлон''' ({{lang-en|Biathlon}}) гэдэг нь ерөнхийдөө 2 өөр спортын төрлийн хосолсон спортыг хэлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд гүйлтийн цана болон буудлагын хослол спортын төрлийг ингэж нэрлэх бөгөөд биатлон гэвэл уг спортын төрөл гэж ойлгоно. Түүнээс гадна кросс гүйлт, буудлагыг хослуулсан зуны биатлон, мөн гүйлт, усанд сэлэлтийг хослуулсан орчин үеийн биатлон болон биатл зэрэг спортын төрлүүд бий. Энэ өгүүлэлд гүйлтийн цана, буудлагын хослол биатлоны тухай өгүүлэх болно.
 
== zl2Үүсэл ==
Биатлоны спорт анх [[Норвеги]]йн цэргийн бэлтгэлээс үүсчээ. Анхны [[өвлийн олимп]]ын хөтөлбөрт ''цэргийн манаа'' нэрээр орсон бөгөөд 1928, 1936, [[1948]] оны олимпуудад үзүүлэх спортын хувиар багтсан байна. Гэхдээ оролцогч орнуудын зарим нь [[Олон Улсын Биатлоны Холбоо]]ноос гаргасан тэмцээний дүрмийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас албан ёсоор олимпын хөтөлбөрт багтаагүй байна. 1950-иад оны дундуур [[Зөвлөлт Холбоот Улс]], [[Швед]]эд эрчимтэй хөгжиж, 1958 онд дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнээ зохиосны дараа 1960 оноос л өвлийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтжээ. Өдгөө өвлийн олимпын хамгийн үзүүштэй спортын төрлүүдийн нэг болоод буй. 1992 оны [[Альбервиллийн олимп]]оос эхлэн эмэгтэйчүүд ч биатлоноор олимпын тавцанд өрсөлдөх болсон.