Цогт хунтайж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
Тэрээр Төвөд уруу довтлохдоо Их Монгол Улсын [[Лигдэн хаан]]тай хүч хавсрахаар хэлэлцсэн байсан боловч Лигдэн хаан 1634 онд, Цогттой нийлж амжилгүй нас эцэслэсэн. Гэвч Цогт давшилтаа үргэлжлүүлэн, мөн онд [[Хөхнуур]]ын [[Түмэд]]үүдийг цохиж, тэнд төвлөрөн суужээ. Тэгээд улааны шашныхны хүсэлтээр хүү Арслангаа 1635 онд Төвөд рүү цэрэг удирдуулж явуулсан байна. Гэвч Арслан [[5-р Далай лам]]тай уулзаж, шарын шашинд орж, аавынхаа холбоотнуудыг довтолсон тул Цогт хүүгээ цаазлахыг тушааж, Арслан алагджээ. Хөх нуурийн нутгийг Цогт эзлэн суусан нь Халх, Өвөрмонгол, Ойрад зэрэг бүх монголчуудын Лхаст (Төвөдөд) хүрэх, мөргөх замыг хяналтандаа авав.
 
Ийнхүү шарын шашинтнууд Хошуудын Гүш хаанаас тусламж хүссэнээр 1636 онд Зүүнгарын цэргүүд Төвөдөд нэвтэрч, мөн үүнд Халхаас баруун гарын жононгийн цэргүүд оролцсоноор 1637 оны шийдвэрлэх тулаан болов. Энэ тулаанаар Цогтын цэрэг ялагдаж, өөрөө алуулжээ. Цогтыг дарахад холбоолсоноор Халх, Ойрадын харилцаа сайжирч 1640 онд Цогтын асуудлыг шийдэх ба хариас нэгдэж сэргийлэх асуудлаар анх Монгол-Ойрадын цааз байгуулжээ. Цааз байгуулж тохиролцоод Цогтын эзэмшил нутгийг Хошуудад үлдээж, Алтайн өвөрт Ойрадууд бие даан суух нөхцөл бүрдэв. Ихэнхдээ, Эрчисийн адгаар (Баруун өмнөд Сибирь) зайлан сууж удсан Ойрадууд энэ дайны дараа Алтайн өвөрт (өнөөгийн Шинжаанд) бүхэлдээ эргэж суух боломжтой болжээ. ЦаашдааУлс төрийн энэ байдалөөрчлөлт нь Халх, Ойрадын харилцааг өөрчлөхирээдүйд хурцаар хувиргах нэг үндэс болжээболсон юм. Цогт тайжтай дайсагнаж явсан Дээд монгол, Төвөд, Өвөрмонголын зарим хошуудад түүнийг шашин, ёсноос урвасан этгээд гэж үздэг. Харин Монгол улсад 1945 онд ''[[Цогт тайж (кино)|Цогт тайж]]'' хэмээх кино бүтээхдээ Коммунистууд үнэн түүхийг гуйвуулан өөрчилж, шашныг эсрэг тэмцэгч эх оронч хүн байсанаар харуулж алдаршуулжээ.
 
Хожим Цогт хунтайжийн ач хүү Сутай Илдэнгийн үр сад [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён хан аймгийн]] Илдэн засгийн хошууг үе залгамжлан захирч иржээ.