Цагаанхайрхан сум (Увс): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 29:
'''Цагаанхайрхан''' нь [[Увс]] аймгийн [[сум]] юм.
 
Цагаанхайрхан сум нь Засагт хан аймгийн Чин ачит вангийн хошуу (манжийн засгийн үед) сүүлд 1923 оноос Хантайшир уулын аймаг Ханхөхий уулын хошуу гэгдэж байгаад 1931 оны 2 сарын 18-ны Улсын бага хурлын тогтоолоор Хантайшир уулын аймаг татан буугдахад Ханхөхий уулын хошуунаас тасарч 1931 онд Увс аймагт харьяалагдаж Туруун сум нэртэй болжээ. 1959 онд Туруун сумаас одоогийн (Баруунтурууны САА-гаас) Баруунтуруун сум тасран гарч шинээр сум үүсэхэд нэрээ өөрчлөн Цагаанхайрхан нэртэй болжээ. Ханхөхийн нурууны ар өврийг дамнасан хангай, говь, ойт хээр хосолсон 399,4 мянган га нутаг дэвсгэртэй, [[Хяргас сум|Хяргас]], [[Зүүнговь сум|Зүүнговь]], [[Баруунтуруун сум|Баруунтуруун]], [[Өндөрхангай сум|Өндөрхангай]], [[Завхан сум]]д, [[Завхан]] аймгийн [[Ургамал сум]]тай хиллэнэ. Увс, Ховд аймгийг мод модон материалаар хангадаг модны үйлдвэртэй. Энэ сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 багтай, 569 өрхийн 2011 хүн амтай бөгөөд сумын төвд 175 өрхийн 574 хүн, хөдөөгийн 394 малчин өрхийн 1437 хүн амьдарч байна. Сумын хэмжээнд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 208275 толгой мал тоолуулснаас тэмээ 415, адуу 8104, үхэр 7531, хонь 91109, ямаа 101116 толгой мал байна, Нийт газар 399,4 мянган га, үүнээс бэлчээрийн газар 329,3 мянган га, хадлангийн талбай 412,8 га, тариалангийн газар 33 га талбайг эзэлдэг. Тус сумаас улсын сайн малчин 8, аймгийн аварга малчин 23, мянгат малчин 7080 төржээ. Эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь бааз нь бэлчээрийн МАА юм. Нийт төсвийн-5 байгууллага, ШТС-2, арилжааны банк-2, нарийн боовны цех-2, эсгийний үйлдвэр-1, мужааны цех-3, мод боловсруулах цех-5, хатуу зөөлөн оёдлын цехүүд зэрэг нийт 40 гаруй аж ахуй нэгж байгууллага ажиллаж байна.
Улаанбаатараас 1190 км, Улаангомоос 230 км зайтай, сумын төв нь Мөндөөхөө.