Эдинбургийн Их Сургууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 16:
| Website = [https://www.ed.ac.uk/ www.ed.ac.uk]
}}
'''Эдинбургийн Их Сургууль''' ({{lang-en|University of Edinburg}}) нь 1582 онд байгуулагдсан, Европын төдийгүй дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. [[Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс]]ын бүрэлдэхүүн болох [[Шотланд]]ын нийслэл [[Эдинбург]] хотын хуучин төвд байрлах эртний түүхт архитектурын өв соёлын дурсгал болсон уран барилгын цогцолборуудад байрладаг. Тус их сургууль нь дөрвөн зуу гаруй жилийн түүхтэй, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын баялаг түүхтэй сургууль юм. Эдинбургийн их сургуулийн элсэлт өрсөлдөөн ихтэй бөгөөд жилд дунджаар 47,000 элсэлтийн хүсэлт хүлээн авдаг бөгөөд дэлхийн 140 гаруй орноос оюутнууд суралцдаг байна. Эдинбургийн их сургууль нь Их Британийн ([[Оксфордын ихИх сургуульСургууль|Оксфорд]], [[Кэмбрижийн их сургууль|Кэмбрижийн их сургуулийн]] дараа орох) гурав дахь томоохон их сургууль юм. 2011 оны QS болон Times-ын дээд боловсролын чансаанд Европын шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний 6 ба 7 дугаарт, Олон Улсын QS байгууллагын Дэлхийн шилдэг их сургуулиудын чансаагаар 2013 онд 20 дугаар байр, 2014 онд 17 дугаарт жагссан байна.
 
Тус сургууль нь Сэргэн мандлын үеийн оюун санааны томоохон төвүүдийн нэг болж байсан бөгөөд эрдэм шинжилгээний томоохон бүтээл, нээлтүүд, шинжлэх ухаан, философийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ "Хойд Европын Афин" хэмээн өргөмжлөгдөж ирсэн нь түүний нэр хүндийг илтгэнэ. Эдинбургийн их сургуулийн үе үеийн төгсөгчдийн заримаас дурьдвал, байгалийн шинжлэлийн онолч, нэрт эрдэмтэн [[Чарльз Дарвин]], физикч [[Жеймс Клерк Максвелл]], философич [[Давид Юм]], математикч [[Томас Байэс]], Их Британийн Ерөнхий сайд [[Жон Расселл]], [[Хенри Темпель]], [[Гордон Браун]] нарын бусад улс төрийн зүтгэлтнүүд, Европын Холбооны Шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий шүүгч Александр Маккензи Стюарт, Их Британийн Дээд Шүүхийн Дэд Ерөнхийлөгч Лорд Хопп, мэс засалч - анагаах ухааны нэрт эрдэмтэн Жозеф Листер, Америкийн тусгаар тогтнолын тунхаглалыг эхийг зохиогчид болох Жон Витерсон болон Бенжамин Рош нар, телефон аппаратыг зохиогч, нэрт зохион бүтээгч [[Александр Грэхэм Белл]], [[Танзани]]йн анхны Ерөнхийлөгч [[Жюлиус Нейрирэ]], дэлхийн утга зохиолын нэрт төлөөлөгч нар болон [[Артур Конан Дойль]], Роберт Луйс Стивенсон, Уолтер Скотт тус сургуулийн төгсөгчид юм.