Карлын Их Сургууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Charles-University-symbol-4.svg|thumb|234x234px|Карлын Их сургуулийн бэлэг тэмдэг]]
'''Праг хотын Ка́рлын Их Сургууль''' ({{lang-cs|Univerzita Karlova v Praze}}, {{lang-la|Universitas Carolina}}, {{lang-de|Karls-Universität Prag}}; мөн '''Прагийн Их Сургууль''' гэх нь элбэг байдаг) нь Чех улсын гол Их сургууль. Эзэн хаан Карл IV дүгээр 1348 онд байгуулсан Төв болон зүүн Европын хамгийн эртний Их сургууль юм. Чех болон англи хэл дээр хичээлүүд ордог байна.
 
== Түүх ==
13 дугаар зууны сүүлчээр ПрагтПрагад их сургууль байгуулагдах нөхцөл бүрдэж эхэлсэн байна. Шинжлэх ухааны зэрэг цолтой болохын тулд Прагийн оюутнууд гадаад явах шаардлагатай болсон нь (ялангуяа сүмийнхэн) ихээхэн хүндрэлтэй гэж үздэг байжээ.
 
Вацлав II хаан Гэгээн Витагийн Ариун сүмийн дэргэдэх сургуулийг (“studium generale”) их сургууль болгож өөрчлөх талаар мөн бодож байжээ. Гэвч 1294 онд боловсролд сүмийн нөлөөг онцгой их болгохоос эмээсэн Чехийн язгууртнууд саад болсон байдаг.
Line 13 ⟶ 14:
 
Хууль тогтоомжийн талаасаа их сургууль байгуулах тухай Карл IV дүгээр 1348 оны 4-р сарын 7-ны өдрийн зарлигаар баталгаажуулсан бөгөөд энэ нь Карлын Их Сургууль албан ёсоор байгуулагдсан өдөр гэж үздэг байна.
[[Файл:Univerzita Karlova v Praze Právnická fakulta - panoramio.jpg|thumb|Карлын Их сургуулийн эрхзүйн сургуулийн байр]]
 
1350 онд их сургуулийн тамгыг Нюрнберг хотын үнэт эдлэлийн дарханы газар хийлгэсэн бөгөөд энэ нь одоог хүртэл тус их сургуулийн албан ёсны бэлгэ тэмдэг хэвээр байна. Энэ нь ойролцоогоор зургаан см диаметртэй дугуй мөнгөн шахмал юм. Тззн дээр Карл IV Гэгээн Венсласын өмнө өвдөг сөгдөн, их сургууль байгуулах зарлигийг түүнд гардуулж буйг дүрсэлсэн байдаг. Ийнхүү их сургууль нь Чехийн гол гэгээнтний хамгаалалт, халамжинд шилжсэн байна.
 
Line 20 ⟶ 21:
 
Одоогийн байдлаар дэлхийн шилдэг их сургуулиудын "Шанхайн зэрэглэл"-ээр 2017 оны байдлаар эхний 300 дотор багтаж байсан. Чехийн боловсролын байгууллагуудын дунд нэгдүгээрт бичигдэж байна. Мөн 2012 онд тус их сургууль анх удаа математик, физикийн чиглэлээр шилдэг хоёр зууд багтсан, 2016 онд дэлхийн хоёр зуун шилдэг анагаахын сургуулийн жагсаалтад мөн орсон байна.
 
Монголоос оюутнууд тус Их сургуульд сурч байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан '''Санжаасүрэнгийн Оюун''' 1987 онд тус сургуулийг төгссөн байна.
 
2014 оноос их сургуулийн ректораар Томаш Зима ажиллаж байна.