Анджэй Дуда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 14:
 
Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
 
2016 оны 5 дугаар сарын 20-нд Дуда коммунизм эсвэл өөр тоталитар дэглэмийн хүмүүсийн нэрээр гудамж, талбай барилга байгууламж болон бусад нийтийн байгууламжийн сурталчилан нэрлэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан.
 
2017 онд А.Дуда "Хүнд хэцүү өнгөрсөн үеийн үнэнийг хүлээн зөвшөөрөх, тэр дундаа 1930-аад онд Зөвлөлт засгийн зүгээс Польшуудыг устгасан" гэдгээ хүлээх нь Орос-Польшийн харилцаа сайн байх урьдчилгаа нөхцөл гэжээ.
 
2020 онд дахин хоёрдахь удаагаа сонгуульд оролцож 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр 5 жилээр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.