Юрий Гагарин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
гэр бүл
No edit summary
Мөр 24:
Юра Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ.Эцэг Алексей Иванович Гагарин (1902.03.14 (27) -1973.08.02), эх Анна Тимофеевна Матвеева (1903-1984), сүүний фермын ажилчин байсан. Өвөг эцэг эцгээрээ Иван Фёдорович Гагарин (1858—1914) тосгонд мужаан байсан, эхээрээ Тимофей Матвеевич Матвеев (1871—1918), Путиловын үйлдвэрт ажилчин, Санкт-Петербургт амьдарч байсан. Юра хүү дээрээ хоёр ахтай, доороо нэг охин дүүтэй байжээ. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.
 
Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул [[Саратов]] хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, [[1955]] онд [[Оренбург|Оренбургт]] байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. [[1957]] онд Оренбургт сургуулиа төгсдөг жилдээ '''Валентина ГоличеваГорячева''' хэмээх эмч бүсгүйтэй гэрлэжээ. Сургуулиа төгсмөгч [[Мурманск]] дахь цэргийн нисэхийн ангид хуваарилагдан очжээ. 1959 оны 10 дугаар сар гэхэд тэрээр нийт 265 цаг ниссэн байжээ: Мөн «3 дугаар зэргийн цэргийн нисгэгч» зэрэгтэй "Ахлах дэслэгч цэргийн цолтой байсан байна.
 
=== Сансрыг эзэмших аян ===